Darkhannews.mn

Өвөл, хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байхыг уриалав
Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн сурч боловсрох эрхэд халдаж цаашлаад эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулж байгааг албаныхан дурдах болсон. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 тогтоолоор “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон тогтоол гарсан. Тодруулбал, өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдийг оролцуулах нь хүүхдийн хичээл сургууль завсардах, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл өндөр байдаг.

Түүнчлэн, 2025 онд 613 хурдан морины уралдаанд 12,202 уралдаанч хүүхэд бүртгэгдсэнээс мориноос унасан 343 хүүхэд, бэртэл гэмтэлгүй 250, хөнгөн гэмтэл авсан 88, хүнд гэмтэл авсан таван хүүхэд байжээ.

2020 он: 169 уралдаанд 211 хүүхэд мориноос унаж, таван хүүхэд бэртэл гэмтэл авч, гурван хүүхэд амь насаа алдсан.

2021 он: 21 уралдаанд 1,452 хүүхэд уралдаж, 48 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж морины бэлтгэл ажлын үед гурван хүүхэд нас барсан.

2022 он: 259 уралдаанд 397 хүүхэд мориноос унаж, зургаан хүүхэд нас барсан. Үүнээс морины бэлтгэлийн үед гурван хүүхэд, сумын баяр наадмын үед гурван хүүхэд нас барсан.

2023 он: 353 уралдаанд 464 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, дөрвөн хүүхэд нас барсан.

2024 он: 388 уралдаанд 212 хүүхэд мориноос унаж, 87 хүүхэд хөнгөн гэмтэл, таван хүүхэд хүнд гэмтэл, морины сунгаа, бэлтгэл, ахуйн хүрээнд мориноос унаж дөрвөн хүүхэд нас барсан байна.

Иймд уяач, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьж өвөл, хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалж байна.

Ц.Идэрбат: Улсын хэмжээнд 1.3 сая тонн ургац хураан аваад байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр /2026.11.03/ Дархан-Уул аймагт ажиллаж, төвийн бүсийн тариаланчидтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, газар тариалангийн салбарыг нэгдсэн удирдлага, технологийн арга хэмжээгээр хугацаанд нь ханган ажиллаж буйгаа онцлоод, цаг агаарын тогтворгүй байдал болон тулгарсан олон сорилтыг давж, арвин ургац хураан авч буй тариаланчдад талархал илэрхийллээ. Мөн энэ жилийн тариалалтын хугацаанд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим бүс нутагт ажил хойшилж, ургац хураалт урьд жилүүдээс 10-14 хоногоор сунгагдсан хэдий ч зуны саруудад хур тунадас элбэг байсан нь арвин ургац авах таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцолсон юм.

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 509.6 мянган тонн улаанбуудай, 169.1 мянган тонн төмс, 196.1 мянган тонн хүнсний ногоо, 349.1 мянган тонн тэжээлийн ургамал, 46.1 мянган тонн тосны ургамал нийтдээ 1.3 сая тонн ургац хураан аваад буйг мэдээлэв.

Түүнчлэн салбарын хэмжээнд хийгдэж буй ажил, стратегийн нөөц бүрдүүлэлт, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Өнгөрсөн хавар олгосон үрийн дэмжлэг, хөнгөлөлттэй хөнгөлөлттэй зээл, шатахууны хангамж, урамшууллын үйл ажиллагаа болон экспортын боломж, тэжээл болон таримал ургамлыг гадаад зах зээлд экспортлох гарц, боломжийн талаар тариаланчдад танилцууллаа.

Тариаланчдын зүгээс төрөөс цаг үеэ олсон бодит дэмжлэгүүдийг үзүүлсэнд талархал илэрхийлж, улаанбуудайн борлуулалтыг эрчимжүүлэхэд анхаарах тухай санал хэлж, тариаланчдад тулгарч буй бусад асуудлуудыг хөндөн ярьж, сайдад санал хүсэлтээ уламжлав.

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн иргэд, төрийн албан хаагчид, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” компанийн хамт олонтой уулзав.

Улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, аж үйлдвэрийн төвийн бүсийн зангилаа болон хөгжиж буй Дархан-Уул аймгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгааг Ерөнхийлөгч хэлэв. Тэрээр, улс орны нийгэм, эдийн засаг, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа зэргийн талаар товч танилцууллаа.

Дархан-Уул аймаг төвийн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлдэг, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол, хүнсний хангамж зэрэгт дорвитой хувь нэмэр оруулдаг юм.

Ялангуяа байгалийн баялгаа олборлож, экспортолдог бус боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн орон болоход үйлдвэрийн хамт олны хувь нэмэр их байгааг Ерөнхийлөгч хэллээ. “Дархан төмөрлөгийн үйлдвэр” тогтвортой ажиллах, үр ашгийг дээшлүүлэх, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн санд оруулах хувь нэмрийг өсгөхөд чиглэсэн бодит, үр дүнтэй санал санаачилга гаргаж байгааг тэмдэглэлээ. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд үр тариа, төмс, хүнсний ногоо, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж байна.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 2.8 сая мод тарьж ургуулсан байна. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт зургаан оюутан хамрагдсан бөгөөд хоёр нь сургуулиа төгсөж, аймагтаа ажиллаж байна.

Ерөнхийлөгч мөн өдөр “Монгол-Оюу” сургуулийн математикийн багш Тогтохын Алтанцэцэгт “Гавьяат багш”, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Ерөнхий инженер Батхуягийн Батжаргалд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан хүртээв. Мөн нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Монголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ
Тив дэлхийг зорьсон тамирчдынхаа захыг мушгин ялалтын чимээ хүлээн суудаг монголчуудыг суудлаас нь өндөлзүүлсэн зургаан өдөр өндөрлөлөө. Тодруулбал, чөлөөт бөхийн  насанд хүрэгчдийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотноо аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-нд болов. Лос Анжелесийн олимп ойртсон энэ цаг үед жүдо, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрч буй аравдугаар сард  зуузай холбон болсон нь их спортод хайртай түмнийг чамгүй догдлуулж, багагүй шүүмж өрнүүлээд амжлаа.

Дэлхийн нэгдсэн бөхийн төрлүүдийн холбоо (UWW)-ноос зохион байгуулж буй тус тэмцээнд 135 орны 1000 гаруй бөх оролцохоор урьдчилан мэдүүлгээ илгээгээд байсан юм. Дэлхийн шилдгүүд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн ангилалд, нийт 30 багц медалийн төлөө өрсөлдөв. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 58 дахь, эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн насанд хүрэгчдийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын 20 тамирчин бүтэн багаараа зорьсон билээ.

“Астана-2026”-гаас Монголын баг, тамирчид  нийт гурван хүрэл медаль хүртэж, таван тамирчин тавдугаар байрт шалгарсан амжилттай оролцов.

Эмэгтэй баг тамирчид 74 оноогоор долоодугаарт бичигдлээ

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын охид хошой хүрэл медаль, гурван тавдугаар байрын амжилттай өндөрлүүллээ. Онооны нийлбэр дүнгээр 74 оноотойгоор, улс орнуудаас долоодугаарт бичигдэв. Манай эмэгтэй багийн ард буюу наймдугаарт зохион байгуулагч Казахстан улс орсон байна.

Чөлөөт бөхийн төрөл медалийн чанараар бус онооны дүнгээр эрэмбэлдэг онцлогтой.

Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд "Белград-2023" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан хүрэл медаль өвөртөлсөн. Тэрбээр ийн хоёр өөр  жинд дэлхийн медаль хүртэж, хошой медальтан болсон юм.

Хоёр дахь хүрэл медалийг 59 кг-ын жинд зодоглосон ОУХМ Х.Болортуяа хүртсэн билээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны тамирчин Алтын Шагаеваг эхний хагаст даралтаар буулган авч үзэгч олныг баярлуулсан.

Харин медалийн тааварт зүй ёсоор нэрлэгдэж байсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Хулан, Э.Дэлгэрмаа, хүрэл медальт Т.Энхжин нар тавдугаарт байрт шалгарав. Тэдний дэлхийн медалиа ихэрлүүлэх зорилго дахин нэг жилээр хойшиллоо.

Эрэгтэй баг тамирчид 35 оноотой есдүгээр байрт оров

Эрэгтэй 10 тамирчнаас гурав нь медалийн төлөө босов. Улмаар нэг хүрэл медаль, хоёр тавдугаар байртайгаар тэмцээнийг өндөрлүүлээ. Багийн нийт дүнгээр 35 оноо авч, есдүгээр байр эзэллээ. Тэдний өмнө АНУ, Орос, Иран, Азербайжан, Япон зэрэг орнууд жагсав.

Багийн цорын ганц хүрэл медалийг 70 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин Т.Тулга авчирлаа. Энэ нь түүний дэлхийн аваргаас хүртэж буй гурав дахь медаль юм. “Осло-2021”-ээс хүрэл, “Загреб-2025”-аас мөнгөн медаль гардаж байсан түүнийг аваргын алтан медаль зүүнэ гэж найдаж байсан үзэгчид багахан гонсойв.

Тэмцээний сүүлийн өдөр монголчуудыг дэлгэцийн өмнө уясан тамирчид бол 57 кг-ын жинд  өрсөлдсөн ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ, 79 кг-ын жинд  хүч үзсэн О.Сүлдхүү нар.  Хүрэл медалийн төлөөх барилдаанд О.Сүлдхүү гурван жил дараалан  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө боссон ч  энэ удаа ОХУ-ын Исмайл Ханиевт  6:0 харьцаатай ялагдал хүлээв. Харин Б.Мөнх-Эрдэнэ анхны дэлхийн аваргын тэмцээндээ орж, тавдугаар байрт шалгарлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө  дэлхийн аварга Хан Чон-Сонтой хүч сорин эхний хагаст 1:0-ээр давамгайлсан боловч,  шийдвэрлэх хагаст 3:1-ээр ялагдав.

Ийн эрэгтэй баг тамирчид нэг хүрэл, хоёр тавдугаар байрт шалгарсан амжилттай тэмцээнийг өндөрлүүлж байна.

2027 оны  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Лас Вегас хотноо  болно

Казахстан улс ийн хоёр дахь удаагаа бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгууллаа. Одоогоос долоон жилийн өмнө мөн  “Нур-Султан-2019” тэмцээнийг мөн зохион байгуулсан түүхтэй. Тухайн үед Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг,  Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа, С.Цэрэнчимэд, өнөөгийн Гавьяат тамирчин Т.Тулга, Улсын заан П.Хүдэрбулга нарын шилдгүүд зодоглож байлаа.

Ташрамд дурдахад,  ирэх  оны  чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо  болно. Тус хотод 12 жилийн дараа дахин дэлхийн шилдгүүд цугларах аж.  2027 оны есдүгээр сарын 11-нээс 19-ний өдрүүдэд болох тус тэмцээн 2028 оны олимпын наадмын эрх олгох хамгийн чухал тэмцээн гэдгээрээ онцлог.

Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэгдлээ
-Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч, Дархан-Уул аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ-
Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д 2026 оны аравдугаар сарын 29-ний 20:56 цагт техникийн гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр буюу аравдугаар сарын 30-нд тус аймагт ажиллаж, гэмтлийн шалтгаан, нөхцөл болон сэргээн засварлахтай  холбоотой үүрэг даалгавар өглөө.
Гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч, станцын үйл ажиллагааг сэргээж, аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ. Станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажил 70 хувьтай байна.

Урьдчилсан дүгнэлтээр станцын ерөнхий хуваарилах байгууламжийн вакум таслуурт гэмтэл үүсэж, улмаар гал гарах нөхцөл бүрджээ. Тухайн үед хамгаалалтын систем автоматаар ажиллаж, гэмтэл даамжрахаас сэргийлэн станцын тоноглолуудыг бүхэлд нь зогсоох арга хэмжээ авчээ.
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргалын мэдээлснээр, станц 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлээ хангасан боловч ашиглалтын хугацаа дуусаж, тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс 2-3 дахин өндөр байгаа нь цаашид томоохон эрсдэл үүсгэж болзошгүй байна.
Тус станцын гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “1965 онд ашиглалтад орсон станцын насжилттай холбоотойгоор техникийн гэмтэл гарсан, цаашид Дархан-Уул аймагт шинэ дулааны цахилгаан станц барих, одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, гэмтсэн тоноглолыг худалдан авах шаардлагатай байна“ гэв.

Шадар сайд Н.Номтойбаяр станцын насжилт, техникийн өнөөгийн нөхцөл байдал, энэ гэмтэл нь цаашид томоохон эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулсан дохиод гэдгийг тэмдэглээд станц бүрэн зогссон тохиолдолд Дархан-Уул аймаг төдийгүй Төвийн бүсийн эрчим хүчний системд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцлов. Иймд дахин эрсдэл гаргахгүй байх үүднээс станцын удирдлага, холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалт, худалдан авалтын үнэ өртөг болон тооцоо, судалгааг нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссоос үзүүлэх шаардлагатай дэмжлэгийг тодорхой болгохыг чиглэл болголоо.
Дарханы дулааны цахилгаан станц нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дархан хотын дулаан хангамжийн үндсэн эх үүсвэр юм. Тус станцын насжилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр дахь эх үүсвэр бий болгох асуудал нь бүс нутгийн эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг хангах стратегийн чухал асуудал болоод байна.

Дарханд төвийн шугамаас эрчим хүч татахад Улаанбаатар хотод асуудал үүснэ
“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д (2026.10.29) гэмтэл гарсан. Станцын үйл ажиллагаа бүрэн зогссон талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэв.

Тэрбээр "Дарханы станцад болсон гэмтэл дан ганц Дарханы иргэдийн асуудал биш. Төвийн шугамаас нөөцөө татахад Улаанбаатар хотын эрчим хүчний асуудал дамнаад үүснэ. Тиймээс Засгийн газар эрчим хүчний цогц бодлого хэрэгжүүлнэ. Шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг үнийн судалгаатай өнөөдөр 17:00 цаг гэхэд бэлэн болгохыг даалгалаа.

Одоогийн байдлаар “ДДЦС” ТӨХК-ийн гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авснаар станцын үйл ажиллагааг сэргээгээд байна. 4 зуух, 3 турбин 30 МВт-ын горимд ажиллаж, Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүлэн ажиллаж байна" гэлээ.

Дарханы ДЦС-ийн гэмтлийг шалгаж, засварлаж байна
Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц”-д өчигдөр /2026.10.29/ 20:56 цагт гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогсжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Мэргэжлийн байгууллагууд станцад гарсан гэмтлийн шалтгаан, нөхцөлийг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээх, станцыг хэвийн горимд шилжүүлэхээр шуурхай ажиллаж байгаа аж.

“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нутаг дэвсгэрт нийт 60 мянган хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээдэг байна.

Н.Цэвээн: Намын шударга бус үйл хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой
Н.Цэвээн: МАН дотоод ардчилтай, ил тод байх ёстой. Иймээс гишүүд дэмжигчид шударга ёсыг сахих, намын шударга бус үйл хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэж үзэн МАН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлж байна.

П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой. Жагсаалтын гишүүд даргадаа үйлчилж намын гишүүдийг хагалгаж байна