Спорт - Darkhannews.mn

Монголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ
Тив дэлхийг зорьсон тамирчдынхаа захыг мушгин ялалтын чимээ хүлээн суудаг монголчуудыг суудлаас нь өндөлзүүлсэн зургаан өдөр өндөрлөлөө. Тодруулбал, чөлөөт бөхийн  насанд хүрэгчдийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотноо аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-нд болов. Лос Анжелесийн олимп ойртсон энэ цаг үед жүдо, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрч буй аравдугаар сард  зуузай холбон болсон нь их спортод хайртай түмнийг чамгүй догдлуулж, багагүй шүүмж өрнүүлээд амжлаа.

Дэлхийн нэгдсэн бөхийн төрлүүдийн холбоо (UWW)-ноос зохион байгуулж буй тус тэмцээнд 135 орны 1000 гаруй бөх оролцохоор урьдчилан мэдүүлгээ илгээгээд байсан юм. Дэлхийн шилдгүүд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн ангилалд, нийт 30 багц медалийн төлөө өрсөлдөв. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 58 дахь, эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн насанд хүрэгчдийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын 20 тамирчин бүтэн багаараа зорьсон билээ.

“Астана-2026”-гаас Монголын баг, тамирчид  нийт гурван хүрэл медаль хүртэж, таван тамирчин тавдугаар байрт шалгарсан амжилттай оролцов.

Эмэгтэй баг тамирчид 74 оноогоор долоодугаарт бичигдлээ

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын охид хошой хүрэл медаль, гурван тавдугаар байрын амжилттай өндөрлүүллээ. Онооны нийлбэр дүнгээр 74 оноотойгоор, улс орнуудаас долоодугаарт бичигдэв. Манай эмэгтэй багийн ард буюу наймдугаарт зохион байгуулагч Казахстан улс орсон байна.

Чөлөөт бөхийн төрөл медалийн чанараар бус онооны дүнгээр эрэмбэлдэг онцлогтой.

Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд "Белград-2023" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан хүрэл медаль өвөртөлсөн. Тэрбээр ийн хоёр өөр  жинд дэлхийн медаль хүртэж, хошой медальтан болсон юм.

Хоёр дахь хүрэл медалийг 59 кг-ын жинд зодоглосон ОУХМ Х.Болортуяа хүртсэн билээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны тамирчин Алтын Шагаеваг эхний хагаст даралтаар буулган авч үзэгч олныг баярлуулсан.

Харин медалийн тааварт зүй ёсоор нэрлэгдэж байсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Хулан, Э.Дэлгэрмаа, хүрэл медальт Т.Энхжин нар тавдугаарт байрт шалгарав. Тэдний дэлхийн медалиа ихэрлүүлэх зорилго дахин нэг жилээр хойшиллоо.

Эрэгтэй баг тамирчид 35 оноотой есдүгээр байрт оров

Эрэгтэй 10 тамирчнаас гурав нь медалийн төлөө босов. Улмаар нэг хүрэл медаль, хоёр тавдугаар байртайгаар тэмцээнийг өндөрлүүлээ. Багийн нийт дүнгээр 35 оноо авч, есдүгээр байр эзэллээ. Тэдний өмнө АНУ, Орос, Иран, Азербайжан, Япон зэрэг орнууд жагсав.

Багийн цорын ганц хүрэл медалийг 70 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин Т.Тулга авчирлаа. Энэ нь түүний дэлхийн аваргаас хүртэж буй гурав дахь медаль юм. “Осло-2021”-ээс хүрэл, “Загреб-2025”-аас мөнгөн медаль гардаж байсан түүнийг аваргын алтан медаль зүүнэ гэж найдаж байсан үзэгчид багахан гонсойв.

Тэмцээний сүүлийн өдөр монголчуудыг дэлгэцийн өмнө уясан тамирчид бол 57 кг-ын жинд  өрсөлдсөн ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ, 79 кг-ын жинд  хүч үзсэн О.Сүлдхүү нар.  Хүрэл медалийн төлөөх барилдаанд О.Сүлдхүү гурван жил дараалан  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө боссон ч  энэ удаа ОХУ-ын Исмайл Ханиевт  6:0 харьцаатай ялагдал хүлээв. Харин Б.Мөнх-Эрдэнэ анхны дэлхийн аваргын тэмцээндээ орж, тавдугаар байрт шалгарлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө  дэлхийн аварга Хан Чон-Сонтой хүч сорин эхний хагаст 1:0-ээр давамгайлсан боловч,  шийдвэрлэх хагаст 3:1-ээр ялагдав.

Ийн эрэгтэй баг тамирчид нэг хүрэл, хоёр тавдугаар байрт шалгарсан амжилттай тэмцээнийг өндөрлүүлж байна.

2027 оны  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Лас Вегас хотноо  болно

Казахстан улс ийн хоёр дахь удаагаа бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгууллаа. Одоогоос долоон жилийн өмнө мөн  “Нур-Султан-2019” тэмцээнийг мөн зохион байгуулсан түүхтэй. Тухайн үед Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг,  Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа, С.Цэрэнчимэд, өнөөгийн Гавьяат тамирчин Т.Тулга, Улсын заан П.Хүдэрбулга нарын шилдгүүд зодоглож байлаа.

Ташрамд дурдахад,  ирэх  оны  чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо  болно. Тус хотод 12 жилийн дараа дахин дэлхийн шилдгүүд цугларах аж.  2027 оны есдүгээр сарын 11-нээс 19-ний өдрүүдэд болох тус тэмцээн 2028 оны олимпын наадмын эрх олгох хамгийн чухал тэмцээн гэдгээрээ онцлог.

А.Адъяасүрэн, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ
“Айчи~Нагояа 2026”: Өнөөдөр Монгол улсаас дөрвөн жүдоч Азийн наадмын дэвжээнд зодоглож, хоёр нь медальд хүрэв.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрэл медаль хүртсэнээр тус наадмын Монгол Улсын багийн нийт медаль 12 болов.

Дархан-Уул аймгийн баг тамирчид 57:29 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
Гал унтраах техник спортын эрэгтэй 26, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээний 4х100 метрийн төрөлд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид 57:29 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.

Улсын дээд рекордыг өмнө нь 57:77 секундын амжилтаар Монгол Улсын шигшээ баг эзэмшдэг байсан юм.

Тус төрөл нь 400 метрийн урттай, зууван цагариг хэлбэртэй 100 метр бүхий дөрвөн хэсэг гүйлтийн замаас бүрддэг бөгөөд замын өргөн 2.5 метр, хязгаарлах шугамын өргөн 5 см, гүйлтийн замыг зүүн гар талаас 1, 2 дугаар зам гэж дугаарлаж дасгал гүйцэтгэх аргачлалаар зохион байгуулдаг онцлогтой.

МУГТ Э.Цэндбаатар аваргын бүсний төлөө Барбадосын боксчин Кобия Бридитэй тулалдана
Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй яваа Э.Цэндбаатарын WBC холбооны аваргын бүсний төлөөх тулааны тов гарч, өрсөлдөгч нь тодорчээ.

Уг аваргын төлөөх тулаан ирэх сарын 1-нд болох бөгөөд түүний өрсөлдөгчөөр Барбадосын Кобия Бридиг байх аж. Хэрэв ялвал энэхүү холбооны аваргын бүсийг эзэмшсэн анхны монгол тулаанч болно. Барбадосын тулаанч Кобия Бриди мэргэжлийн боксын замналынхаа цор ганц ялагдлыг 2020 оны есдүгээр сарын 19-нд амссан байдаг. Тэрхүү ялагдлыг нь Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өгсөн түүхтэй.

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"  тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.

Баг тамирчид тус тэмцээний өөрийгөө хамгаалах болон тулааны төрлөөс  2 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 13 медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Монголын хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгуулсан бөгөөд жил бүр улсын хэмжээнд энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд Дорноговь аймгийн 2-р сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, удаах байруудад Чингэлтэй дүүргийн “Show time” болон Ховд аймгийн “Ховд Азза” багууд шалгарлаа. Харин эмэгтэй ангилалд Чингэлтэй дүүргийн “DIP” баг түрүүлж, Багануур дүүргийн “RAIDS1” болон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын багууд хоёр, гуравдугаар байр эзэллээ. Аварга болсон баг тамирчид мөнгөн урамшууллаас гадна өчигдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн юм.

Энэ жилийн тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулснаараа онцлог  бөгөөд орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулсан юм.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ. Мөн өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо. Мөн ХААН Банк өнгөрсөн оноос ивээн тэтгэн хамтран ажиллаж буй Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.

Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан бөгөөд жил бүр ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг аймаг бүрд зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн хувьд ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран уг тэмцээнийг олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж, орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулснаараа онцлог юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэмцээний нээлтийн үеэр “Багийн спорт гэдэг хамтдаа ялалт байгуулах урам зориг, хамтдаа хичээх тэсвэр хатуужил, хамтдаа ялах, ялагдахын сургамжийг өгдөг. Манай банкны уриа үг ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР. Энэ уриатай багийн спортын зорилго мөн нийцдэг гэж бодож байна. Хамтдаа илүү хол алхана, илүү хүчтэй байна, илүү амжилт үзүүлнэ. Тиймээс бид багийн спортыг дэмжихийг зорьж, түүгээр дамжуулж, хүүхэд залууст хамтдаа олон олон ялалт байгуулж, өсөж хөгжих, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах ирээдүйн аваргуудын өсөж өндийх хөрсийг бэлдэж байна гэж үзэж байна” гэлээ.

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний ялагчид энэ сарын 29-нд тодрох бөгөөд орон нутгийн 5 бүс болон нийслэлээс шалгарсан нийт эрэгтэй, эмэгтэй 24 баг 8-р сарын 30-нд улсын аваргын төлөө хүч сорих юм.

Тэмцээний нийт шагналын сан 150 сая төгрөг. Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байр 2 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 700 мянган төгрөгийн шагналтай бол финалын шатанд аваргын цомын эзэн болох баг 5 сая, 2-р байр 3 сая, 3-р байр 1 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн үүнээс гадна ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд тэмцээний аварга баг тамирчдыг шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамруулах боломжийг бүрдүүлэх, их дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр Монголын сагсан бөмбөгийн спортыг бүх түвшинд тогтвортой дэмжихээр зорьж байна.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

Хошорюү С.Бямбасүрэн Хацү Башёд түрүүлж, ёкозүна болох болзлыг хангалаа
Мэргэжлийн сүмогийн Хацү Башё өндөрлөлөө. Үүнд озэки Хошорюү С.Бямбасүрэн түрүүлж, хоёр дахь түрүүгээ авсан байна. Ингэснээр тэрбээр ёкозүна цол хүртэх болзол хангаад байгаа юм.

Озэки Хошорюү С.Бямбасүрэн нь Асашёрюү Д.Дагвадоржийн дүү юм. Тодруулбал,  Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү билээ.

Асашёорюү ч өнөөдрөөс яг 20 жилийн өмнө Хацү Башёд түрүүлж байжээ.

Озэки Хошорюү С.Бямбасүрэнд ёкозүна цол олгох эсэхийг зөвлөл хуралдаж, тун удахгүй шийдвэрлэх юм байна. Тэрбээр өнөөдөр хоёр удаагийн нэмэлт барилдаанд хоёуланд нь давжээ.

Э.Цэндбаатар: Боломжгүй зүйл гэж байхгүйг батлан харуулмаар байна
Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар  хоёрдугаар сарын 15-ны өдөр "АСА Арена"-д болох Аваргын бүс хамгаалах тулааныхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МУГТ, Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар: Би бокс тоглоод 16 жил болсон байна. Мэргэжлийн бокс тоглоод хоёр жил болжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард WBA холбооны төвийн бүсийн бүсний эзэн болсон. Энэ бүсийг авах гэж хоёр жил хөдөлмөрлөсөн. Энэ бүсээ авсандаа маш их баяртай байгаа. Мэргэжлийн боксын карьертаа нэг ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж байна. Миний бүсээ хамгаалах 12 дахь тулаан хоёрдугаар сард болно. Би 61.2 кг биш дээд жиндээ тоглохоор болсон. Өрсөлдөгч болох 2-3 тамирчин маань бараг хожигдол байхгүй гэхэд болно. Дэлхийн чансааны топ 15-т багтдаг тамирчидтай тулалдана. WBA холбооны ерөнхийлөгч Монголд ирнэ. Майк тайсныг бид зурагтаар үздэг байсан. Ийм тоглолтыг Монголын ард түмэндээ харуулахыг зорьж байгаа. Би Монголдоо анх удаа тулалдах гэж байна. Ард түмэнтэйгээ 12 дахь ялалтаа хуваалцмаар байна. Би их хичээж байгаа. Баянгол зочид буудалд байрлаж, тэмцээний бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Монголын нөхцөлд бэлтгэлээ хийхэд хүнд байгаа учир нэгдүгээр сарын 15-нд АНУ руу буцаж, ирэх сарын 15-н гэхэд эх орондоо ирнэ.

Би тулаанд ялбал ирэх тавдугаар сард болох Дэлхийн аваргад өрсөлдөх боломж нээгдэнэ. Хойч үе болсон залуустаа зөвөөр үлгэрлэж, замыг гаргахыг хүсэж байна. Энэ тулаанд Н.Төгсцогт оролцоно. Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа тамирчин. Одоо түүнийг рингдээ эргэн ирэхэд нь ард түмэн нь хамт байгаасай. Миний урд талын тулаанд өрсөлдөнө. Эх орондоо дэмжигч ард түмнийхээ уухай түрлэгийг сонсож огшдог. Би дошин дээрээ байна. Энэ бол миний эх орон. Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг би өөрөөрөө баталж харуулмаар байна.

Дархан-Уул аймгийн Биеийн Тамир, Спортын Газар үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн барилдаанд Улсын Начин Э.Батмагнай түрүүлэв
Дархан-Уул аймгийн Спортын ордонд Дархан хотын 63 жил, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болов. Барилдаанд улсын заан Б.Серик, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Э.Даш, Э.Ууганбаяр, улсын начин Э.Батмагнай, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Д.Алтанцоож тэргүүтэй улс, аймгийн цолтой 64 бөх барилдлаа. Энэ барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын начин Э.Мөнхжаргал үзүүрлэв.

Их шөвөгт улсын харцага Э.Ууганбаяр, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарсан байна. Түрүү бөх Э.Батмагнай нь 2019 онд аймгийн начин, 2020 онд аймгийн заан, 2022 онд улсын начин цол хүртсэн юм.