Дэлхий дахинд - Darkhannews.mn

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулж буй хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсанаар хоёр талын хэлэлцээ дахин нэг долоо хоногоор сунгагдахаар болжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Трамп Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой амлалтууд болон Ормузын хоолойг дахин нээх асуудал дээр илүү хатуу, тодорхой заалтууд тусгахыг хүссэн байна. Мөн Иранд үзүүлэх санхүүгийн хөнгөлөлтийн хэмжээнд болгоомжтой хандаж буй аж.

Өнгөрсөн долоо хоногт Трамп хэлэлцээр “бараг эцэслэгдсэн” гэж мэдэгдсэн ч Баасан гарагт болсон хоёр цаг үргэлжилсэн уулзалтаар эцсийн шийдвэрт хүрч чадсангүй.

Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф “Тегераны эрх ашиг бүрэн хангагдаагүй тохиолдолд АНУ-тай ямар ч тохиролцоог батлахгүй” гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Персийн булан дахь нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. АНУ Ормузын хоолойг хамгаалах ажиллагаагаа үргэлжлүүлж, Ираны боомтууд руу чиглэсэн ажиллагаа хэрэгжүүлсээр байна.

Дайны улмаас газрын тосны нийлүүлэлт доголдож, эрчим хүчний үнэ өссөн хэвээр байна. АНУ-д шатахууны дундаж үнэ нэг галлон тутамд 4.34 ам.долларт хүрсэн нь мөргөлдөөн эхлэх үеэс 46 хувиар өндөр үзүүлэлт болж байна.

Цагаан ордоны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Кевин Хассетт Иран Трампын нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөд улам их дарамт шахалттай тулгарч байгаа бөгөөд хэрэв тохиролцоонд хүрч, Ормузын хоолой дахь хязгаарлалтууд цуцлагдвал дэлхийн газрын тосны нийлүүлэлт хэвийн түвшиндээ ороход ойролцоогоор хоёр сар шаардлагатай гэж мэдэгджээ.

Хятадын батлан хамгаалахын хуучин сайд нарт цаазын ял оноов
БНХАУ-ын цэргийн шүүхээс тус улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Вэй Фөнхө, Ли Шанфу нарт авлигын хүнд гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хоёр жил хойшлуулаад байсан цаазын ялыг оноожээ.

Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, 2026 оны тавдугаар сарын 7-ны пүрэв гарагт гарсан уг шийдвэр нь дарга Ши Жиньпиний удирдлага дор цэргийн өндөр дээд албан тушаалтнуудын дунд явуулж буй томоохон цэвэрлэгээний хамгийн ноцтой үйл явдлуудын нэг болж байна.

Хятадын хууль эрх зүйн тогтолцооны дагуу хоёр жил хойшлуулсан цаазын ял нь заасан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд бүх насаар нь хорих ялаар солигддог гэх мэт журамтай. Шүүхээс тэдний улс төрийн эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх хөрөнгийг нь хураах нэмэлт шийтгэл ногдуулжээ.

Вэй Фөнхө нь боловсон хүчний томилгоонд давуу байдал олгосныхоо хариуд их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгагдсан бол Ли Шанфу нь бусдаас асар их хэмжээний мөнгө авч, бусдад өгсөн, улс төрийн хариуцлагаа умартсан, өөртөө болон бусдад албан тушаалын ашиг хонжоо хайсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон байна.

Ял сонссон хоёр генерал нь Хятадын улс төр, цэргийн хүрээнд асар их нөлөөтэй эрхмүүд байсан бөгөөд Төрийн зөвлөл болон Цэргийн төв комиссын гишүүнээр ажиллаж байв. Өдгөө 72 настай Вэй Фөнхө нь 2018-2023 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллахаасаа өмнө цөмийн болон ердийн пуужингийн асуудал хариуцсан Ардын чөлөөлөх армийн Пуужингийн хүчний анхны командлагчаар томилогдож байжээ. Харин 68 настай Ли Шанфу нь сансрын хөтөлбөр, цэргийн худалдан авалтын салбарыг удирдаж байгаад 2023 оны гуравдугаар сард сайдын албан тушаалд очсон ч найман сар хүрэхгүй хугацааны дараа олон нийтийн өмнө гарахаа больж, мөн оны аравдугаар сард албан тушаалаасаа албан ёсоор огцорсон юм. Тэднийг 2023 онд авлигын эсрэг байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд 2024 онд Хятадын Коммунист намаас хөөсөн байдаг.

Энэ хатуу ял шийтгэл нь сүүлийн арван жилийн турш явуулж буй авлигын эсрэг кампанит ажлын оргил цэг болж байна. Стратеги, олон улсын судалгааны төв (CSIS)-ийн мэдээлснээр, 2022 оноос хойш Ардын чөлөөлөх армийн 100 гаруй өндөр дээд тушаалын офицер албан тушаалаасаа огцорч, шалгагдсан нь цэргийн дээд удирдлагын 52 орчим хувийг хамарсан асар том өөрчлөлт болжээ.

Хэдийгээр уг цэвэрлэгээ нь Пуужингийн хүчин, цэргийн худалдан авалт, ложистикийн салбарт гүнзгий нэвтэрсэн авлигын сүлжээг устгах зорилготой гэж тайлбарлаж байгаа ч бие даасан эрх мэдлийн төвүүдийг устгаж, улс төрийн үнэмлэхүй үнэнч байдлыг тогтоох хүчирхэг хэрэгсэл болж байна гэж шинжээчид дүгнэж байна.

Хятадын төрийн хэвлэлүүд түүхэн шүүхийн шийдвэрийг "хортой нөлөөллийг арилгах", хүчирхэг, орчин үеийн, хатуу хяналттай армийг байгуулах үйл явцад түлхэц өгөх зайлшгүй шаардлагатай алхам хэмээн тодорхойлжээ. Цаашид цэргийн дээд шатны удирдлагуудад чиглэсэн хяналт шалгалт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Хятадын зэвсэгт хүчний дотоод бүтэц, үйл ажиллагаанд урт хугацааны, гүн гүнзгий өөрчлөлтүүдийг авчрах нь гарцаагүй юм.

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг ингэж байгуулж байна
4-р сарын 5-нд Төрийн зөвлөл Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулахыг албан ёсоор зөвшөөрөв. 4-р сарын 11-ний өдөр Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал Хөххотод боллоо. Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь Өвөр Монголд төрөөс даалгасан нээлттэй бодлогын бас нэгэн томоохон зорилт төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын зах зээлтэй холбогдох "алтан түлхүүр" болж байна. Чөлөөт худалдааны туршилтын бүсийн төлөвлөгөө хэрхэн хэрэгжих вэ?

Нэг. Найман чиглэлээр хөгжүүлнэ. Тухайлбал мэдээлэл солилцох төв, тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төв дотоод болон гадна талыг холбосон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төвийг байгуулах, улс орон даяар чансаатай бүтээн байгуулалтад үйлчлэх, баталгаажуулах жагсаалын талбай байгуулах, хилийг тогтворжуулах, ойр орчмын бүс нутгийг зохицуулах, улс орны хэмжээнд үйлчлэх стратегийн тулгуур төвийг байгуулна.

Хоёр. Чөлөөт худалдааны туршилтын бүс нь гурван бүсээс бүрдэнэ

Туршилтын бүс нь нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах ба Хөххот, Манжуур, Эрээн гэх гурван бүсээс бүрдэх бөгөөд уг гурван хот өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хөххот 76.28 хавтгай дөрвөлжин км, Манжуур 25.11 хавтгай дөрвөлжин км, Эрээн хот 18.35 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан үйл ажиллагаа явуулах талбартай байна.

Гурвав. 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулна

Өдгөө туршилтын бүс нь долоон том чиглэлээр 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулж байгаа бөгөөд чөлөөт худалдааны дэвшилтэт бүсийн 280 инновацийн ололт амжилтыг улс даяар нэвтрүүлж, сурталчилж байна.

Дөрөв. "Хэрэгжилтийг дэмжихийн тулд бүх хүчин чармайлтаа гаргана"

ӨМӨЗО-ы нам засгийн гол удирдлагууд биечлэн хариуцаж, манлайлж, гурван бүсийн нам засгийн гол удирдлагууд тодорхой үүрэг хариуцлага хүлээх механизм бүрдлээ. 3-5 жилийн дотор Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаанд таатай, инновацийн эрүүл экосистемтэй, ашигтай аж үйлдвэрийн кастеруудтай, олон улсын солилцоонд идэвхтэй, өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болгон байгуулахаар зорьж байна.

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал боллоо
Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал 4-р сарын 11-нд Хөххотод боллоо. ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны туршилтын бүсийн хөгжлийн байр суурь, зорилго, гол арга хэмжээг танилцууллаа.

Уг хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ,Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс нь "Бүс ба Зам" санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридортой гүнзгий уялдаатай байна. Үүнд, мэдээлэл солилцох төв, тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төвийг байгуулахад түлхүү анхаарна. Туршилтын бүс нь нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах ба Хөххот, Манжуур, Эрээн гэх гурван бүсээс бүрдэх бөгөөд уг гурван хот өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хөххот 76.28 хавтгай дөрвөлжин км, Манжуур 25.11 хавтгай дөрвөлжин км, Эрээн хот 18.35 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан үйл ажиллагаа явуулах талбартай байна. Өдгөө туршилтын бүс нь долоон том чиглэлээр 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулж байгаа бөгөөд чөлөөт худалдааны дэвшилтэт бүсийн 280 инновацийн ололт амжилтыг улс даяар нэвтрүүлж, сурталчилж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ӨМӨЗО олон шатлалт хамтын ажиллагааны механизм байгуулж, хөрөнгө санхүү, хүний нөөц зэрэг салбарт дэмжлэгээ бэхжүүлж, 3-5 жилийн дотор Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаанд таатай, инновацийн эрүүл экосистемтэй, ашигтай аж үйлдвэрийн кастеруудтай, олон улсын солилцоонд идэвхтэй, өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болгон байгуулахаар зорьж байна гэлээ.

Турк: Хар тэнгис дээгүүр ер бусын үүл гарч, цусан улаан сар гарчээ
Туркийн эрчим Хар тэнгис дээгүүр маш ховор ер бусын хэлбэртэй үүл тогтсон тухай Star сонинд мэдээлжээ.

Хуйлсан цаас шиг хэлбэртэй үүл Хар тэнгис дээгүүр хуралдаж, хүмүүсийн гайхширлыг төрүүллээ гэж тус сонинд бичсэн байна. Энэхүү ер бусын үзэгдэл эрэг орчмын бүсэд ажиглагдсан бөгөөд тэнгэрт аварга том давлагаа мэт харагдсан байна. Ийм төрлийн үүл нь температур болон чийгшил нь асар зөрүүтэй агаарын масс огцом мөргөлдөхөд үүсдэг болохыг онцолжээ.

Үүнтэй зэрэгцэн Туркийн баруун өмнөд хэсэгт мөн л ховор үзэгдэл бүртгэгдсэн нь “цусан улаан” сар. Habertürk сувгийн мэдээлснээр, Мугла мужийн тэнгэрт сар цусан улаан өнгөөр будагдаж, ер бусын үзэгдэл боллоо гэжээ.

Тус сувгийн мэдээллээр, энэхүү ховор үзэгдлийг тус мужийн хэд хэдэн хотын иргэд харах боломжтой байжээ.

АНУ 1000 орчим цэргээ Ойрхи Дорнодод байршуулж магадгүй
АНУ ойрын өдрүүдэд 1000 орчим цэргээ Ойрхи Дорнодод байршуулж магадгүй байгааг эх сурвалжууд мэдээллээ. Тус бүрэлдэхүүнд 82-р агаарын десантын дивизийн командлагч, хошууч генерал Брэндон Тегтмайер болон дивизийн ажилтнууд, дивизийн Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний үүрэг гүйцэтгэж буй 1-р бригадын байлдааны батальон багтаж байна.

Бие бүрэлдэхүүний эхний хэсгийг энэ долоо хоногтоо багтаан байршуулах төлөвтэй байна. Харин үлдсэн цэргийг байршуулах хугацаа нь нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаална.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ойрхи Дорнод дахь бие бүрэлдэхүүн шаардлага үүсвэл бэлэн байдалд байх аж. 82-р агаарын десантын дивиз 2020 онд Ираны командлагч Касем Сулеймани амь үрэгдсэний дараа үүнтэй ижил алхам хийж байв. Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин нь шаардлагатай үед хэдхэн цагийн дотор бэлэн байдалд шилжих чадвартай.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлд мэдэгдэл хийхдээ АНУ, Иран улсууд 15 зүйлт хэлэлцээнд хүрсэн гэж байв. Мөн Ираны хэлэлцээ байгуулахдаа тун дуртай байгаа гэсэн юм. Ираны тал энэ мэдэгдлийг эхэндээ няцааж байсан. Гэвч Ираны эх сурвалжийн Мягмар гаригт /2026.03.24/ мэдээлснээр Тегеран дайныг дуусгах тогтвортой саналыг сонсоход бэлэн гэжээ.

82-р агаарын десантын дивизээс гадна АНУ-ын мянга мянган цэрэг бүс нутагт байршиж байна. Тодруулбал, Тэнгисийн цэргийн экспедицийн хоёр анги болон газар уснаа бэлэн байдлын бүлэг саяхан тус бүс нутагт байрлажээ. Үүний зэрэгцээ АНУ-ын тэнгисийн явган цэргийн хоёр тусдаа хүчнийг Ойрхи Дорнод руу шилжүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Эмэгтэйчүүдийг хөтлөн баяжих замаар замнагч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй бол Юньнань мужийн Моудинг шяний И үндэстний хатгамлын холбооны дарга юм. Тэрээр нутагтаа  И үндэстний эртний хатгамлын ур мэргэжлийг уламжлахаар зогсохгүй олон хатгамалчдыг хөтлөн баяжих замаар замнаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хүч нэмнээ.

Сүүлийн арваад жилд Жин Руйруй хатгамалчнаас салбарын тэргүүлэгч болж, 2000 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Тэрээр "компани + холбоо + хатгамалчин" загварыг байгуулж, эмэгтэйчүүдэд хүүхдээ харангаа хатгамал хийж гэр бүлээ дэмжих ажилд нь тусалж, тосгондоо И үндэстний хатгамлын тасгийг байгуулжээ. Тэрээр уламжлалт хээ угалзыг орчин үеийн соёл, бүтээлч бүтээгдэхүүнд шинэлэг байдлаар нэгтгэснээр үндэстний хувцас гоёлыг загварын хувцас өмсгөлөөс өдөр тутам өмсөхөд амар амьдралд ойр болгон хөгжүүлж, цааш захад гаргасан байна. Үүний зэрэгцээ түүний хатгамлын загваруудыг Нью-Йорк, Милан, Парис хотуудад болсон олон улсын загварын долоо хоногуудад танилцуулсан байна.

Жин Руйруй 2023 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр сонгогдож, И үндэстний уламжлалт хатгамлын хувцас гоёлоор Ардын Их Хурлын Танхимд хүрчээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн ажлын онцлогтоо суурилан үндсэн шатанд гүнзгийрэн олон нийтийн дунд судалгаа хийж, И үндэстний хатгамлыг биет бус соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, мөн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар санал дэвшүүлдэг байв.

2026 оны Хятадын “Хоёр чуулганы” үеэр Жин Руйруй, "Чушөнгийн И үндэстний хатгамлын соёлын салбарын өвөрмөц хөгжлийг цаашид дэмжих" болон "Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэсэн хоёр үндсэн сэдвээр санал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Жин Руйруй:

- Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байх нь нэр төрийн хэрэг бөгөөд улс төрийн хүнд хариуцлага юм. Би ард түмний санал бодлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгон, ард түмний хүлээлтийг практик санал болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, ард түмний сайн төлөөлөгч болохоор чармайна гэдгээ илэрхийлэв.

Эмэгтэйчүүдийг хөтлөн баяжих замаар замнагч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй бол Юньнань мужийн Моудинг шяний И үндэстний хатгамлын холбооны дарга юм. Тэрээр нутагтаа  И үндэстний эртний хатгамлын ур мэргэжлийг уламжлахаар зогсохгүй олон хатгамалчдыг хөтлөн баяжих замаар замнаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хүч нэмнээ.

Сүүлийн арваад жилд Жин Руйруй хатгамалчнаас салбарын тэргүүлэгч болж, 2000 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Тэрээр "компани + холбоо + хатгамалчин" загварыг байгуулж, эмэгтэйчүүдэд хүүхдээ харангаа хатгамал хийж гэр бүлээ дэмжих ажилд нь тусалж, тосгондоо И үндэстний хатгамлын тасгийг байгуулжээ. Тэрээр уламжлалт хээ угалзыг орчин үеийн соёл, бүтээлч бүтээгдэхүүнд шинэлэг байдлаар нэгтгэснээр үндэстний хувцас гоёлыг загварын хувцас өмсгөлөөс өдөр тутам өмсөхөд амар амьдралд ойр болгон хөгжүүлж, цааш захад гаргасан байна. Үүний зэрэгцээ түүний хатгамлын загваруудыг Нью-Йорк, Милан, Парис хотуудад болсон олон улсын загварын долоо хоногуудад танилцуулсан байна.

Жин Руйруй 2023 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр сонгогдож, И үндэстний уламжлалт хатгамлын хувцас гоёлоор Ардын Их Хурлын Танхимд хүрчээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн ажлын онцлогтоо суурилан үндсэн шатанд гүнзгийрэн олон нийтийн дунд судалгаа хийж, И үндэстний хатгамлыг биет бус соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, мөн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар санал дэвшүүлдэг байв.

2026 оны Хятадын “Хоёр чуулганы” үеэр Жин Руйруй, "Чушөнгийн И үндэстний хатгамлын соёлын салбарын өвөрмөц хөгжлийг цаашид дэмжих" болон "Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэсэн хоёр үндсэн сэдвээр санал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Жин Руйруй:

- Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байх нь нэр төрийн хэрэг бөгөөд улс төрийн хүнд хариуцлага юм. Би ард түмний санал бодлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгон, ард түмний хүлээлтийг практик санал болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, ард түмний сайн төлөөлөгч болохоор чармайна гэдгээ илэрхийлэв.

Э.Макрон: Франц улс ЕХ-Меркосурын хэлэлцээрийг эсэргүүцсэн санал өгнө
ПАРИС, 2026 оны нэгдүгээр сарын 9 /Reuters/. Европын Холбоо ба Өмнөд Америкийн орнуудын хооронд байгуулахаар төлөвлөж буй худалдааны томоохон хэлэлцээрийг батлах санал хураалтад Франц улс эсэргүүцсэн санал өгнө гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон пүрэв гарагт мэдэгджээ.

Францын фермийн аж ахуй эрхлэгчид энэхүү хэлэлцээрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Парис руу орох замууд болон Ялалтын хаалга зэрэг дурсгалт газруудыг пүрэв гарагт бүслэн хаасан байна.

Хэт барууны үзэл баримтлалтай “Хөдөө аж ахуйн зохицуулалт” хөдөлгөөний тариаланчид МЕРКОСУР эдийн засгийн холбоотой байгуулахаар төлөвлөж буй худалдааны хэлэлцээр нь Европын Холбооны орнуудад хямд үнэтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр хэмжээгээр оруулж ирэх учраас Парист эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалжээ. Европын Комиссоос “чухал үүрэг амлалт” авсан хэдий ч Франц улс баасан гарагт уг хэлэлцээрийг батлахыг эсэргүүцсэн санал өгнө гэж Э.Макрон олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн байна.

“Хэлэлцээрт гарын үсэг зурах нь түүхийн төгсгөл биш юм. Би Европын Комиссоос авсан үүрэг амлалтуудыг бүрэн биелүүлэхийн зэрэгцээ тариаланчдаа хамгаалахын төлөө тэмцсээр байх болно” гэж тэрбээр нийгмийн сүлжээнд бичжээ.

Ирланд улс мөн уг хэлэлцээрийг эсэргүүцсэн санал өгнө гэж тус улсын Ерөнхий сайд Саймон Харрис өмнө нь мэдэгджээ. Гэхдээ Европын Комисс Италийн дэмжлэгийг авч чадсан тул уг гэрээ баасан гаргийн санал хураалтаар батлагдах магадлал өндөр байна. Гуравдугаар сард болох орон нутгийн сонгууль болон 2027 онд Макроны оронд шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн өмнө хэт барууны улс төрийн намуудын чансаа өсөж байгаагаас шалтгаалан уг худалдааны хэлэлцээр нь Францын Засгийн газрын хувьд улс төрийн эмзэг сэдэв болоод байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

"Өлсгөлөнгүй" Газын зурвас
Израиль, Хамас хоорондын гал зогсоох хэлэлцээ өнгөрсөн аравдугаар сард хүчин төгөлдөр болсон. Энэ хүрээнд гал зогсоох, тагнуул, хоригдлуудын солилцоо болон хүмүүнлэгийн тусламжийн урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхлээд буй.

Тэгвэл гал зогсоох хэлэлцээ хэрэгжиж эхэлснээс хойш Газын зурваст өлсгөлөн байхгүй болсон гэдгийг НҮБ-ын дэмжлэгтэй өлсгөлөнгийн хяналтын байгууллага "IPC" Баасан гаригт /2025.12.19/ мэдэгдэв. Тус байгууллагын мэдэгдэлд "Мөргөлдөөн мэдэгдэхүйц багасч, энх тайвны төлөвлөгөөг санал болгон, хүмүүнлэгийн болон арилжааны хүнсний хүргэлтийн хүртээмж сайжирснаар Газын зурвас дахь хүнсний аюулгүй байдлын нөхцөл сайжирсан. Одоогоор өлсгөлөнгийн ангилалд аль ч бүс нутаг ороогүй байна" гэжээ.

Газын зурвасын зарим хэсэгт "хүний үйлдлээс улбаатай" өлсгөлөн нүүрлээд байгааг тус байгууллага өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байв. Энэ нь хүнсний тусламжийн машинуудыг хилээр оруулахгүй байсантай холбоотой.

Нэг үеэ бодвол нөхцөл байдал харьцангуй дээрдсэн ч гэлээ санаа амрах болоогүйг "IPC" онцолж байна. Сайжруулалтаас үл хамааран Газын хүн амын ихэнх хэсэг хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй нөхцөлд хэвээр байна. Одоогийн тусламжууд зөвхөн амьд үлдэх үндэн хэрэгцээг хангах төдий л байгаа аж. Мөн нөхцөл байдлыг илүү сайжруулахгүй бол дахин хурц өлсгөлөнд нэрвэгдэх нь цаг хугацааны л асуудал гэдгийг анхаарууллаа.

Хамгийн муу тохиолдлыг авч үзвэл, мөргөлдөөн дахин сэргэж, хүмүүнлэгийн болон худалдааны урсгал саатах магадлалтай. Энэ тохиолдолд Газын хойд хэсэг, Дейр аль-Бала, Хан Юнис гэх мэт хэсэг ирэх оны дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл өлсгөлөнгийн эрсдэлтэй тулгарна гэв.

"IPC" наймдугаар сард анхааруулга гаргаж байхад Израиль эсрэгээрээ Газад өлсгөлөн байгааг эрс няцааж байлаа. Израилийн тал бүс нутагт тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа гэж мэтгэж байв.

Тэгвэл Баасан гаригт гарсан хамгийн сүүлийн үеийн тайлангийн хариуд Израилийн НҮБ-д суугаа Элчин сайд Данни Данон "Баримтууд нь бэлээхэн байгаа учир НҮБ-ын дэмжлэгтэй өлсгөлөнгийн хяналтын байгууллага хүртэл хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна. Газад өлсгөлөн байхгүй. Өдөр бүр хэдэн зуун тусламжийн машин бүс нутагт нэвтэрч байна" гэж сайрхжээ.

Газын бүс нутаг дахь тусламжийн хуваарилалтыг хөнгөвчлөх үүрэгтэй ажилладаг Израилийн "COGAT" агентлагийн мэдээлснээр, өдөр бүр 600-800 орчим тусламжийн машин Газын зурваст нэвтэрч байна. Үүний 70 орчим хувь нь хоол хүнс тээвэрлэж байгаа аж.

Гэхдээ Хамас бүлэглэл өмнө нь "COGAT" агентлагийн тоо баримтыг няцааж байсан удаатай. Бүс нутагт хангалттай тусламж орж ирдэггүй хэвээр байгаа гэж Хамас мэдэгддэг.

Дэлхийн хэвлэлүүд Газын зурвас дахь өлсгөлөнгийн талаар өдөр бүр шахам дуу хоолойгоо хүргэсээр байгаа билээ. Хоёр жил үргэлжилсэн дайны ихэнх хугацаанд Изралийн тал тусламжийн урсгалыг тодорхой хэмжээгээр хязгаарлах, эсвэл бүр хааж байсан.

Өлсгөлөнд нэрвэгдсэн хоёр жилийн хугацаанд зарим хүн өлссөндөө, зарим хүн хүнс түгээлтийн цэгээс тусламж авах гэж оролдож, уралдаж дайрч байж амиа алдсан.

"IPC" аливаа бүс нутагт хүнсний аюулгүй байдал аль түвшинд байгааг таван үе шатаар хэмждэг. Тухайн бүс нутаг дахь өлсгөлөн тодорхой босго үзүүлэлтийг давж байвал өлсгөлөнд нэрвэгдсэн гэж албан ёсоор зарладаг аж. Энэ дагуу "IPC" Ойрхи Дорнод дахь өлсгөлөнгийн түвшинг өнгөрсөн наймдугаар сард анх албан ёсоор баталгаажуулж байсан ажээ.

Бүх өрхийн дор хаяж 20 хувь нь хүнсний хомсдолд орсон, хүүхдүүдийн 30 ба түүнээс дээш хувь нь хоол тэжээлийн архаг дутагдалд орсон, хүүхдүүдийн 15 хувь нь цочмог хоол тэжээлийн дутагдалд орсон болохыг биеийн хэмжилтээр тогтоосон, өдөрт 10 мянган хүн тутмын хоёр нь өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал, үүнээс улбаатай өвчнөөс болж нас барж байгаа бол тухайн бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн гэж тодорхойлдог ажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN