Улстөрчдийн жүжиг ба эдийн засгийн доройтол
Нэгэнт ерөнхийлөгч "ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан…” гээд, УИХ-ын гишүүд нь дагаж намираад, ард иргэдийн сэтгэлийг хөвсөлзүүлж, ахмадуудын артерийн даралтыг ихэсгэсээр 10 гаруй хонолоо. Гэхдээ ахмадуудын тэтгэврийг тэглэх нь тодорхой болчихлоо. Харин үлдсэн хөгшчүүлээ бас гомдоохгүй, ваучер энэ тэр гэх дэглэлттэйгээр жүжиг үргэлжилж байна. Манайхаас бусад оронд өр зээлийг тэглэх шийдвэрийг санхүүгийн хямрал тохиолдож, тухайн хувь хүний өөрөөс нь үл...