Зарим банкууд тэтгэвэрийн зээл олгохыг зогсоолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр он солигдох мөчид ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдсэн талаар мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгчээ. Энэхүү шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. ...