|

Засгийн газар Зүүнбаян-Хангийн төмөр замын төслийн явцыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 8.00 цагт эхэлж, 20 орчим асуудал хэлэлцэж байна. Тодруулбал, Зүүнбаян-Хангийн төмөр замын төслийн явц, Газрын тос дамжуулах хоолой барих төсөл, Татан буугдсан "Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж  байгаа ажлын талаар хэлэлцэж байна. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 13.00 цагт хэвлэлийн хурал хийж танилцуулахаар товложээ....

Япон улс Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байна

Япон улс Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байна. Ёмиури сонины мэдээлснээр Япон улс хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч ашигладаг өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлоход хориг тавьж магадгүй байна. Энэ хориг нь цэргийн хэрэгцээнд зориулагдсан бараа бүтээгдэхүүн болон иргэний бүтээгдэхүүнд хамаарах бололтой. Түүнчлэн мэдээнд Оросын эсрэг санхүүгийн хориг арга...

Засгийн газар Аж үйлдвэржилтийн болон Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэлж, 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Хуралдаанаар коронавирусний нөхцөл байдал, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, Төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны явц, хэрэгжилт, санхүүжилтийн гүйцэтгэлийг хэлэлцэж буй юм. Мөн Аж үйлдвэржилтийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө,  Эрчим хүчний...

500 гаруй мянган иргэний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 637 тэрбум төгрөг шаардлагатай

УИХ-ын намрын чуулган завсарлаад хэдхэн хонож байгаа ч ээлжит бус чуулган зарлалаа.  Сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчөөс тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өгсний дагуу Засгийн газар төсвийн тодотголын төслийг шуурхай боловсруулж УИХ-д өргөн барилаа. Энэ дагуу баасан гарагт холбогдох бүхий л байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхний хэлэлцүүлгийг хийгээд байна.  Ээлжит бус чуулганыг нээх үеэр спикер "Монголын төр үхэр жилийн босгон...

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг 60 хувьтай байна гэж дүгнэжээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.26/ боллоо. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол шинжилэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл хийж байна.  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа. Өөрөөр хэлбэл, ирэх хоёрдугаар...

ЗГ: Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар хэлэлцэнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар, Алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар, ...

Украин – Монголын дипломат харилцааны 30 жил

  2022 оны нэгдүгээр сарын 21-нд Украин Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Мянга гаруй жилийн түүхтэй манай хоёр улсын хувьд энэ бол өчүүхэн бага хугацаа юм. Гэсэн хэдий ч энэхүү гурван арван жил Украин, Монголын аль алиных нь түүхэн дэх онцгой чухал үеүүдийн нэг болжээ. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд Киев, Улаанбаатар хоорондын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж ирснийг эргэн дурсаж, дүн...

2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022 оны 1 дүгээр сарын 14/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оныг манай хоёр улс "Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж байгаад баяртай байгаагаа  илэрхийлээд дипломат харилцаа тогтоосны 50...