|

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, учирч болзошгүй эрсдэл, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дархан сумын Онцгой комисс нөхцөл байдалтай танилцаж байна. Тус ажлын хүрээнд хамгийн их эрсдэлтэй газар болох 15 дугаар багийн үерийн далангийн хуримтлагдсан цас, мөсийг гаргаж хог цэвэрлэгээг эхлүүллээ. Үерийн ус зайлуулах суваг, шуудуу, далангийн эвдрэл харьцангуй гайгүй бөгөөд өмнөх жилүүдийн их усыг дахин айл өрх рүү оруулахгүй байх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсгийн 2 км үерээс хамгаалах даланд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг хийж шаардлагатай газруудын хуримтлагдсан цас мөсийг чөлөөлөх ажлыг Дархан Ус суваг ХК-тай хамтран хийж гүйцэтгэж байна.Үерийн хамгаалалтын даланг цэвэрлэснээр далангийн хүчин чадлыг нэмэгдүүлж ус халихаас сэргийлж байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд 15 дугаар багийн айл өрхүүд шар усны үерт автаж үерийн далан задарч ачааллаа даахгүй нөхцөл үүсч байсан. Тиймээс дахин давтагдуулахгүй байх, аймаг орон нутаг, айл өрхүүдэд хохирол учруулахгүй байх дээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Л.Отгонбаатар