|

Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор "Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Энэ оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл явагдах энэхүү аяны гурав дахь тохирлоор 16 азтан тодорч, цахилгаан скүтер, эрхийн бичгийн эзэд боллоо.

Л.СОДНОМДОРЖ: ХУРИМТЛАЛАА НАЙДВАРТАЙ, ЭРСДЭЛГҮЙ ТОМ БАНКАНД ХИЙХИЙГ ЗОРЬЖ УДААН ХУГАЦААНД СУДАЛЖ ҮЗСЭНИЙ ДҮНД ГОЛОМТ БАНКИЙГ СОНГОСОН

Эхнэр бид хоёр төрийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч хувийн цэцэрлэг нээсэн юм. Гэвч энэ жил үйл ажиллагааг нь зогсооход хүрч, мөнгөө хуримтлуулахаар шийдсэн. Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй том банканд хийхийг зорьж удаан хугацаанд судалж үзсэний дүнд Голомт банкийг сонгосон. Үр дүнд нь ингээд азтан болсондоо маш их баяртай байна.

Г.СЭНДМАА: ОХИН МААНЬ АВСТРАЛИАС ХАДГАЛАМЖДАА ОНЛАЙНААР ОРЛОГО ХИЙГЭЭД ТИВ АЛГАСАН АЗТАН БОЛЖЭЭ, ҮНЭХЭЭР БАЯРТАЙ БАЙНА

Охиныхоо өмнөөс ирж азтаны шагналыг нь авч байна. Охин маань Австралиас хадгаламждаа онлайнаар орлого хийгээд тив алгасан азтан болжээ, үнэхээр баяртай байна. Миний хувьд ч мөн Голомт банкны харилцагч болоод олон жил болж байна. Анх ажилд ороход л цалингаа Голомт банкаар дамжуулан авдаг байсан, түүнээс хойш олон арван жил болж байна.

Б.БАРХАСБАДЬ: АЗТАН ШАЛГАРУУЛАЛТ ҮНЭН, БОДИТОЙ ЯВАГДДАГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ӨӨРИЙН БИЕЭР МЭДЭРЛЭЭ

Голомт банкны харилцагч болоод 10 жил болж байна. Энэ хугацаанд Монголын банк санхүүгийн томоохон төлөөлөл болсон Голомт банкны гаргаж байгаа бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдэд их сэтгэл хангалуун байдаг. 8 сарын эхээр шинээр хугацаатай хадгаламж нээгээд, дансандаа орлого нэмээд азтан боллоо. Анх удаа азтан болж үзэж байна. Азтан шалгаруулалт үнэн, бодитой явагддаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Та бүхний ажилд амжилт хүсье.

Санхүүгийн дархлааг дэмжих "Витамин ₮” аян 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд харилцагчид шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгох юм.  

Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд 2020.10.10 болон 2020.12.26-ны өдрүүдэд тохирлыг шууд дамжуулан тодруулна. Харин бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудсаар энэ оныг дуустал нийт 10 удаагийн live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын 10 ш эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба аяны туршид 122 азтан тодрох юм.

Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:

  • https://loyalty.golomtbank.com/mn/ вэб хуудасны "Урамшуулалт аян - Хадгаламж” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй эсэх мэдээллийг авах боломжтой. Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтай вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.

  • Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон 1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцаарай.