Монгол Улсад хүнсний аж үйлдвэр үүсч хөгжсөний 90 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Дархан-Уулаймагт хүнсний аж ахуй үүсч, хөгжсөний60 жилэнэ ондтохиожбайна. Аймгийн хэмжээнд хүнсний боловсруулах 97 аж ахуйн нэгж, иргэн 115 гаруй хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, хүн амын хэрэгцээг найдвартайгаар ханган ажиллаж байна.Тэгвэл пүрэв гарагт хүнсний аж үйлдвэрийн салбарт залуу насаа зориулан, эрүүл аюулгүй хүнсийг ард иргэддээ түгээн ажилласан ахмад буурлууддаа 90 жилийн ойн медаль гардуулан өглөө.
Хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах бодлогын хүрээнд мал аж ахуй, газар тариаланг тогтвортой хөгжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд түшиглэсэн боловсруулах аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэн, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг ханган хүнс экспортлогч орон болох зорилготой ажиллаж байгаа талаар ХХААГ-аас мэдээлж байна.



