|

ДАРХАН-УУЛ: Дархлаажуулалтын I тунд нийт иргэдийн 87% хамрагджээ

 

ДАРХАН-УУЛ: Дархлаажуулалтын I тунд нийт иргэдийн 87% хамрагджээ

 

Сүүлийн өдрүүдэд Дархан-Уул аймагт Ковид-19 зөөвөрлөгдөн халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахын зэрэгцээ дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Дархан сумын хэмжээнд таван өрхийн эрүүл мэндийн төв ДАРХЛААЖУУЛАЛТ-ыг хийж байна. Дархан сумын 13 дугаар багт байрлах Амин холбоо Өрхийн эрүүл мэндийн төв нь Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн 18-аас дээш насны нийт 8428 иргэнд дархлаажуулалт хийх ёстойгоос өнөөдрийн байдлаар 7027 иргэнд хийгээд байна.

Цаашид энэхүү дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд иргэд та бүхэн хайртай дотны хүмүүсээ хамгаалан ДАРХЛААЖУУЛАЛТДАА идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2021 оны 06 дугаар сарын 13-ны байдлаар 1 дүгээр тунд 58133 иргэн, 2 дугаар тунд 50378 иргэн хамрагдаад байна.