Д.Ганболд: Соёл урлагаа мартах нь тулгын гурван чулууныхаа нэгийг гээсэнтэй адил
Ч.ГАНТУЛГА Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч Д.Ганболдтой Монголын соёл, урлагийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. –Улсын хэмжээнд үндэсний гэсэн тодотголтой ганц театр танайх. Монголын язгуур урлагийн өв, охь болсон энэ газрын урын сан хэр баялаг вэ? -Үндэсний гэдэг утгаараа бидний хийж буй уран бүтээл, хэлбэр, байгууллагын бодлого үргэлж ардын урлагийн сайн сайхан, түүнийг...