|

Төрөөс төрсөн тэрбумтан Д.Дорлигжавын үнэн дүр төрх илчлэгдлээ

Д.Дорлигжав гэдэг хүний нэр сүүлийн үед их яригдах боллоо.  Ер нь Д.Дорлигжав гэж хэн  билээ. Ерөнхий прокурор байхдаа салбарынхаа сайдыг "сайн ах” болгосон. Эрдэнэтийн дарга байхдаа идэж уусан нь илчлэгдэж золтой л аавын хаалга татчихаагүй.  Анх бол ардчилсан хүчний далбаан доор "намын байрны үүдний хаалгач” хийж явсан л нөхөр. Тэрээр шадар сайд, батлан хамгаалахын сайд, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, гаалийн ерөнхий газрын дарга, ерөнхий прокурор, ардчилсан намын нарийн бичгийн дарга,  гээд олон ажил хийж явсан байдаг.

Өөрөөр хэлбэл төрд л олон жил ажиллаж байсан. Хувийн хэвшилд огт ажиллаж үзээгүй. Гэтэл энэ хүн яагаад гэнэт ийм их  мөнгөтэй болчихов. Ийм их мөнгө түүнд хаанаас бий болоотхов. Д.Дорлигжав өөрөө  сонгогдож дарга болсон удаагүй хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл  хийж явсан хүн байдаг.  Уг нь Д.Дорлигжав сонгууль бүрт өрсөлддөг хүн. Бөхөөр бол унаж ханадаггүй бөх. Увсаас хэдэн ч удаа нэр дэвшсэн юм. Тэгсэн мөртлөө ерөөсөө гардаггүй. Аргагүй ч биз. "Би Ю.Цэдэнбалд дургүй” гэж ярьдаг хүнийг Увсынхан юу гэж сонгох вэ дээ. 2008 онд Эрдэнэт хотоос УИХ-д үзээд унасан. Тухайн үед тэрээр тус аймгийн намын хороон дарга, "Эрдэнэт” үйлдвэрийн дарга байсан.  Тэгсэн мөртлөө л унасан. Тэгээд ичих ч үгүй намар нь орон нутгийн сонгуульд Баянголд ирж үзээд бас дахиад л уначихсан.  Ингээд бодохоор энэ хүн улстөрч биш, жирийн нэг арын хаалгаар томилогддог дарга гэдэг нь тодорхой харагдана.

Эцэст нь хэлэхэд Д.Дорлигжав бол зүгээр нэг хөдөөнөөс ирсэн хөөсөн мантуунаас өөр хэн ч биш, төрөөс төрсөн тэрбумтнуудын л нэг. Тэгсэн мөртлөө улс төр болон бизнесийн бүлэглэлүүдтэй нягт сүлбэлдэж, бас муугаа мэдэхгүй өөрийгөө нэг их том амьтан гээд бодчихсон этгээд. Тэгээд одоо авлигын асуудалд холбогдчихоод  байцаагдаад сууж байгаа.  Байгаа байдал нь ийм учраас одоо түүнд ард түмэн дахиад хэзээ ч итгэхгүй нь тодорхой биз.  Харин түүний өдгөө орооцолдоод байгаа уг асуудлын хувьд гэвэл цаад байгууллага нь гэхээсээ мань хүн л өөрөө хамгийн ихээр буруутай байж мэдэхээр зураглал гарч ирээд буй. Тиймээс одоо нөхцөл байдалд яаран үнэлэлт дүгнэлт өгөлгүй цаашаагаа юу болохыг харах л үлдэж байх шиг байна. 

Ж.Бат

 


MichealBak

【揚歌-教學麥克風直營店】官方線上購物網站─JM-180B有線麥克風擴音器│無線麥克風擴音器│揚歌小蜜蜂│專營教學麥克風及教學擴音器

https://mic-shop.com/

WillieBes

unethost無限空間虛擬主機 http://blog.unethost.com/

Darylcrelo

【揚歌-教學麥克風直營店】官方線上購物網站─JM-180B有線麥克風擴音器│無線麥克風擴音器│揚歌小蜜蜂│專營教學麥克風及教學擴音器

https://mic-shop.com/