Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ
Жил бүр “Forbes” сэтгүүлээс танилцуулдаг АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг “Tesla”, “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск дөрөв дэх жилдээ тэргүүллээ.Мөн тэрбээр нийт хөрөнгийн хэмжээ нь 400 тэрбум ам.долларыг давсан анхны хүн болжээ. Жагсаалтыг гаргах үеийн байдлаар түүний хөрөнгө 428 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 184 тэрбум ам.доллароор нэмэгдсэн бөгөөд “Tesla”...