|

Дархан-Уул аймагт ЭЕШ өгөх хүүхдийн эцэг эхэд цалинтай чөлөө олгоно


Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25 өдөр түүхийн шалгалтаар эхэлнэ. Дархан-Уул аймгийн Засаг дарга хүүхэд нь элсэлтийн шалгалттай тухайн өдөр эцэг эхэд цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн ЭЕШ-ын өдөр шалгалт зохион байгуулагдах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх,
Цагдаагийн байгууллагаас зам, тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг зохих түвшинд хэрэгжүүлнэ.