С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэхэл шаардсан олон асуулт байна
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтнүүдэд гурван шатны шүүхээс ял оноогоод байгаа юм. Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т,Чимгээ нарт оногдуулсан 24-25 жилийн ялыг 20 болгон бууруулж хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Олон жилийн дараа илрээд байгаа энэхүү хэргийн талаар Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "...Хэргийн "захиалагч”, "нууц” гээд нэхэл шаардсан асуулт олон хүнд байгаа...