|

БАНК БОЛОН ББСБ-УУД ХУЛГАЙ, ДЭЭРЭМД ӨРТӨХ НЬ ИХЭСЧЭЭ

Мөнгө ихээр төвлөрсөн, бэлэн мөнгөөр үйлчилдэг банк, ББСБ-ууд зохион байгуулалттай гэмт халдлагад өртөх явдал нэмэгдэж байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа. Гэмт этгээдүүд урьдчилан судалгаа хийж, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан дээрэмдэх, хулгайлах ноцтой хэрэг үйлдэх болсон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байгааг тус газраас мэдээлж буй юм. Санхүүгийн зохицуулах хороо аж ахуйн нэгжүүдэд...

“С.ЗОРИГИЙН ХЭРЭГ” ЭЦЭСЛЭГДЭХ ҮҮ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн  шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр болсон. ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван өдрийн турш хаалттай хуралдсан  шүүх хурлаас шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутайд тооцож, ялын дээд хэмжээ оноосон билээ.

Улаанбаатарт түр зуурын бороо орно

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.   ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай....

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орно

 Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 03-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 17 цагт 16 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна. 2017 оны 08 дугаар сарын 03-ны 20 цагаас...

Хандив, тусламж утгаа алдлаа

Хандивын аян өрнүүлж, 90 гаруй настай эмээг орох оронтой болгож, түүгээрээ олонд танигдсан  Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй  фэйсбүүк хуудсаараа дамжуулан  "Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аян зогсож байгааг албан ёсоор мэдэгдлээ.  Шалтгааных нь тухайд "Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90 хувь нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судлаж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг...

“МАЗААЛАЙ” МӨНГӨН ЗООС ГАРЛАА

"Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960-1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой  тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлджээ. Мазаалай говийн баавгайн иддэг ургамал, шавьжнууд байгальд ховордсон нь тоо толгой нь буурах шалтгаануудын нэг болсон гэж үздэг. Эрдэмтэн, судлаачид мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлийг...

ХИЙДЭЭС 60 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ЭД ЗҮЙЛ ХУЛГАЙЛЖЭЭ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Жигжид Чойнхорлин хийдэд долдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хулгай орж бурхан тахил, эд хэрэглэлийг нь хулгайлсан хэрэг гарчээ. Гэмт этгээд хийдээс 20 см мөнгөөр урласан Очирваань бурхан, гуулин цан, сэлэнгүүд, ганлин бүрээг зэрэг 60 гаруй сая төгрөгийн зүйлийг хулгайлсан байна. Хэргийн тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж....

Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфецийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Израиль Улсын Элчин сайд Ц.Хэйфец Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин, Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нараас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэсэн мэндчилгээг гардуулан өглөө. Элчин сайд Ц.Хэйфец өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан...

УЛААНБААТАРТ 25 ХЭМ ДУЛААН, БОРООТОЙ

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн аймгуудын нутаг болон Орхон Сэлэнгийн саваар 25-30...

Эрээний консул БНХАУ-ын нутаг дэвсгэрт халдав

МУ-н Дипломат албаны тухай хууль, Дагаж мөрдөх журам, БНХАУ- ын нутаг дэвсгэрт суугаа ДТГ- ын газар өмчлөх, эзэмших, ашиглах хууль журам, Венийн конвенцийг маш ноцтой зөрчсөн консулынхаа өмнөөс МУ-ын ГХ-ны сайд Ц.МөнхОргил 1 жилийн дотор 2 дахь удаагаа БНХАУ-ын төр, засгийн газраас УУЧЛАЛТ ГУЙЖ БӨХИЙХ болох нь ээ( урьд нь Далай ламын айлчлалын дараа).   Хүн янз бүр байж болно. Гэхдээ улсаа төлөөлөн суугаа ДИПЛОМАТЧ зэрэг дэвтэй албан...