Далай ламыг Хятадын эрх баригчид "үндэстний эв нэгдэлд аюул учруулагч салан тусгаарлах үзэлтэн” гэж үздэг. Өнгөрсөн оны 11 дүгээр сард тэрбээр Монгол Улсад айлчилсан нь Бээжингийн зүгээс сөрөг нөлөө дагуулсан юм. Хоёр улсын харилцаанд хохирол учруулж байгаа учир "Далай ламыг ашиглахаа зогсоохыг” БНХАУ-ын Гадаад хэргийн яам юуны өмнө Энэтхэгийн эрх баригчдаас шаарджээ. Төвдийн бурхан шашны тэргүүний үйл ажиллагаанд "улс төрийн сиймхий” байдаг учраас Далай лам ОХУ-д айлчлах боломжгүй гэж үзэж байгаагаа тус улсын Гадаад хэргийн яам урьд нь мэдэгдсэн байна. "Бүх Оросын ардын фронт"-оос зохион байгуулсан "Үнэн ба шударга ёс" бүс нутгийн болон орон нутгийн хараат бус олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн медиа форум ОХУ-ын Сочи хотод тавдугаар сарын 14-16-нд болжээ.
Д.Жаргал