ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Хөвсгөл, Булган аймагт ажиллаж, салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль, эрх зүйн орчин, гадаад хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүд, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мөн алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдал, мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, цэрэгжилт, жагсаалч байдал болоод байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, гамшгаас хамгаалах чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, алба хаагчдын ёс зүй, бие бялдар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж ажиллахыг үүрэг болголоо.




2025/11/18 13:02


Шинэ мэдээ
Их уншсан
Сэтгэгдэл







































.jpg)
.jpg)












.jpg)





















































