“Дархан хотын 100 эрхэм” ном бүтээв
Найрамдлын хотын бүтээн байгуулалтанд оролцож алдар гавъяагаа дуурсган олонд танигдсан "Дархан хотын 100 эрхэм”-ийн тухай номыг хотынхоо 54 насны төрсөн өдрийг тохиолдуулан бүтээлээ. "-Харь холын од биш, хажууд дэргэд алхаж яваа, хамт ажиллаж аж төрж байгаа, нэгэн хотын бидэнд ойрхон амжилтын эздийнхээ түүхээс бид эрч хүч авцгаая” хэмээн номыг анх санаачлан гаргасан "Дархан нутаг” Төрийн бус...