|

МОНГОЛ КИНОНД ШИНЭ ДҮР ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА!

 Том гарчигтай, багахан хэмжээтэй ч доромжлол, шүүмжлэл хоёрыг ялгах ухаантай нэгэнд бол чамгүй санаа авахаар "шүүмж" шүү! Манай киночдын ур чадвар "дээшлээд" л байгаа, улс маань жаахан өөдлөөд ирвэл кино урлаг маань ч дагаад сэпхийгээд босоод ирэх биз ээ.  Нэг л юм хэлье гэж бодсоор явсанаа та бүхэнтэй хуваалцъя!  Манайхан түүхэн сэдвээр урансайхны кино хийдэг болжээ. Бахархууштай бас дэмжүүштэй!  Гэхдээ энд нэг...

М.Баярмагнай: Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёртоо баярлаж явдаг шүү

Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон, медалийг гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр СТА, Маск продакшны жүжигчин М.Баярмагнай Гавьяат жүжигчин цол энгэрээ мялаалаа. Тэрээр "Шагнал авч байгаагаа өчигдөр орой мэдсэн. Өнөөдөр шагнуулж байгаа хүмүүсээс хамгийн залуу нь би байх шиг байна. Төр засаг маань илүү ихийг хийж бүтээгээрэй хэмээн энэхүү хүндтэй шагналыг...

“BTS” хамтлаг шилдэг цомгийн жагсаалтад олон долоо хоног дараалан багтав

БНСУ-ын хөвгүүдийн "BTS” хамтлагийн "Love Yourself: Answer" цомог АНУ-ын шилдэг цомгуудын жагсаалтад 17 долоо хоног дараалан багтсан тухай тус хамтлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв. Ингэснээр БНСУ-ын хамтлаг дуучид дундаас хамгийн удаан хугацаанд дээрх жагсаалтад багтсан цомог бүхий хамтлагаар тодорсон байна. Тус цомог нь энэ долоо хоногийн шилдэг 200 цомгийн жагсаалтын 74 дүгээрт бичигдсэн нь өмнөх долоо хоногт эзэлсэн...

Дуурийн дуучин Б.Анхбаяр Дэлхийн хос алтан мeдальтай эх орондоо ирлээ

Дуурийн дуучин СТА Э.Анхбаяр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байрт шалгарсан юм. Тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ. Дэлхийн аварга шалгаруулах уралдаан энэ сарын 13-19-ний өдөр болсон бөгөөд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар ур чадвараа сорив. Тэмцээнд 20...

"Ромео жульетта хоёр" мюзикл Дарханы театрт анх удаа тоглолоо

 Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Залуучууд театрын 2018 оны төлөвлөгөөт уран бүтээл дэлхийн сонгодог зохиолч "Уильям Шекспирийн" зохиолоос сэдэвлэсэн Францын нэрт хөгжмийн зохиолч "Жерар Пресгурвикийн" бичсэн "Ромео Жульетта хоёр” мюзиклийг Залуучууд театрын тайзнаа энэ сарын 11-14-ний өдрүүдэдтоглолоо....

“Ану хатан”-ыг Болгарын телевизээр гаргах болжээ

2013 онд Монголын үзэгчдэд хүргэсэн "Ану хатан” уран сайхны киног дараа жилийнх нь есдүгээр сараас "Warrior princess” нэрээр АНУ-ын зах зээлд худалдаж эхэлснийг уншигчид санаж буй байх. Б.Шүүдэрцэцэг зохиолыг нь бичиж, Т.Алтантуяагийн найруулсан эл бүтээл 168 минут үргэлжилдэг бөгөөд киног бүтээхдээ C-300 мэргэжлийн камер ашиглан агаараас болон усан доогуур зураг авч, "Зуун модны их тулалдааныг ой, ус, их талын гэж гурав хувааж найруулсан нь...

Одонгоо салоны 20 жилийн ойн баярт зориулсан Монголын рок поп урлагийн бүх ододын тоглолт болно

Одонгоо салоны 20 жилийн ойн баярт зориулан монголын тэргүүлэх зэргийн шилдэг үсчдийн давтагдашгүй үзүүлбэр, монголын рок поп урлагийн бүх ододын тоглолт нэгэн тайзнаа 12 -р сарын 14-ний 19:00 цагт Улаанбаатар паласын концертийн их танхимд болно.  Тоглолтонд: Төрийн  шагналт,Ардын жүжигчин Н.СУВД, Ардын жүжигчин Гэгээн муза академийн тэргүүн С.САРАНТУЯА ,МУГЖ дуучин поп хатагтай Б.Сарантуяа ,МУГЖ дуучин НҮБ ийн элч дуучин Т.АРИУНАА...

Ц.Цэрэнболдын тоглосон "Дүүлэн нисэх шонхор" ирэх есдүгээр сард нээлтээ хийнэ

Украин, Румын улсуудтай хил залгаа орших Карпатын нурууны байгалийн үзэсгэлэнт газарт нэгэн сонирхолтой киноны зураг авалт хийгджээ. Америкийн нэгдсэн улс, Украины уран бүтээлчдийн хамтарсан "The Rising Hawk” буюу "Дүүлэн нисэх шонхор” уран сайнхны кино баг энд зураг авалтаа хийсэн ба тус уран бүтээлд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, "Аав", "Шарга даага" зэрэг киногоороо олонд танигдсан...

Найруулагч Квентин Тарантино загвар өмсөгч бүсгүйтэй хуримлав

Холливуудын сод найруулагчдын нэг Квентин Тарантиногийн хурим өчигдөр Беверли Хиллд боллоо. Түүний сүйт бүсгүй нь Израилийн дуучин, загвар өмсөгч Даниел Пийк аж. Квентин, Даниел хоёр есөн жилийн өмнөөс бие биенээ мэддэг ч 2017 оны зун хамтран ажиллах болсноор дотносжээ. Сүйт бүсгүй Тарантиногоос 20 насаар дүү бөгөөд энэ хурим тэдний хэн хэнийх нь хувьд анхны гэрлэлт юм байна....