ОУВС 30.55 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭВ
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээг өчигдөр/03.8/ хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар, Монгол Улс 20.9598 сая ЗТЭ буюу ойролцоогоор 30.55 сая ам. долларын санхүүжилт нэмж авах боломжтой болов. Ингэснээр ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 104.8278 сая ЗТЭ буюу 152.79 сая ам. долларын санхүүжилт олгогдож байна.
03 сарын 30, 2018 он
1049
1
ЭДИЙН ЗАСАГТ ОЙРТСОН БАС НЭГ “АЮУЛ”
Улсын эдийн засаг дөнгөж өндийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, ноён долларын ханш "номхорч" буй энэ үед бас нэгэн "аюул” ойрхон ирээд байна. Манай улс олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ЫН гишүүн орон. Бүр нарийн яривал анх 2004 онд тус байгууллагын гишүүн болсон байдаг. Улмаар 2007 онд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг баталсан бол 2014 онд нэмэлт,...
Дундаж цалин 1 сая буюу хоосон тоон статистикт ходоод цадах уу?
Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулахдаа дундаж цалингийн хэмжээг ч танилцуулсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 38.5 мянган аж ахуйн нэгжид ажилладаг 613.9 мянган иргэний цалинг үндэслэж дундаж цалинг тооцоолж гаргасан гэнэ. Уг тооцоогоор бол монголчуудын дундаж цалин 1 сая 38 мянга 900 төгрөг бөгөөд дундаж цалингийн хэмжээ 2016 онтой харьцуулахад 96 мянган төгрөгөөр нэмэгдсэн...
НОГООН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЭВ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Ногоон эдийн засаг уу? "Ногоорсон” эдийн засаг уу?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов. Ногоон эдийн засаг нь уул уурхайн олборлолт хийсэн ч байгальд ээлтэй, нөхөн сэргээлт хийх, барилга байгууламж барьсан ч хог хаягдал нь байгальд хор нөлөөгүй байх, хувь хүн байгаль орчноо хайрлан...
Ч.Хүрэлбаатар: Татварын хуулийг багцаар нь шинэчилнэ
Д.ОЮУНЧИМЭГ Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс МҮХАҮТ-д өчигдөр бизнесийнхэнтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Сангийн сайдын танилцуулснаар энэ жил татварын гурван хуульд шинэчлэл хийж НӨАТ-ын тухай хууль болон холбогдох 20 гаруй хуульд өөрчлөлт оруулах аж. Ийнхүү өөрчлөлт оруулж, шинэчилснээр бизнесээ дэмжих, ойлгомжгүй зарим заалтыг цэгцлэхэд...
Банкууд "Хуримлах" уу, төсвөөс дахин хөрөнгөжүүлэхийг хүлээх үү
Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг болгож тогтоохоор шийдвэрлэсэн. Банкны хувь нийлүүлсэн өөрийн хөрөнгийг 100 тэрбум болгож өсгөснөөр системийн хэмжээнд нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 3.3 их наяд төгрөг байгаа нь 2013 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Гэвч...
ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 8 ОРНЫ ТООНД БАГТЖЭЭ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Манай улсын санхүүгийн салбарын 95 орчим хувийг банкны салбар эзэлдэг. Тэгвэл санхүүгийн салбарын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Монголын банкны салбарынхан 34 орноос тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлж, шинэчлэл хийсэн үзүүлэлтээр амжилт гаргасан 8 орны тоонд багтжээ. Тодруулбал Монголын банкууд зээл, санхүүжилт олгох үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг тусган амжилттай хэрэгжүүлсэн...
АВЛИГЫН ТОМООХОН ХЭРГҮҮДИЙГ ӨӨГШҮҮЛСЭН НЬ МУУ ҮНЭЛГЭЭ АВАХАД НӨЛӨӨЛӨВ
"Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас танилцуулсан 2017 оны "Авлигын төсөөллийн индекс”-ээр Монгол Улс 16 байр ухарчээ. Монгол Улсын хувьд авлигын индекс 2015 онд 39 оноотой 72, 2016 онд 38 оноотой 87, 2017 онд ийнхүү 36 оноотойгоор 103 дугаарт жагссан байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 31 байраар ухарсан нь энэ бөгөөд хойш алхахад нөлөөлсөн нэг шалтгаан нь төрийн институцууд болох аудит, шүүхийн байгууллагуудын хараат...
Ноён доллар номхорч, ханш нь буурчээ
Сүүлийн сарууд, тухайлбал 2018 он гарснаас хойш ам.долларын ханш харьцангуй буурч, 2450 төгрөгийн ханштай байсан бол одоо 2402 орчим төгрөг болтлоо буурчээ. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2392-2396 төгрөгөөр худалдан авч, 2400-2405 төгрөгөөр арилжиж байна. "Найман шарга" валют арилжааны төвд ам.долларыг 2395-2397 төгрөгөөр худалдан авч, 2402-2405 төгрөгөөр арилжиж буй юм. Цаашид ам.долларын ханш тогтвортой...
Хамгийн хар долоо хоног
АНУ-ын үнэт цаасны зах зээл сүүлийн хоёр жилийн хамгийн хар долоо хоногийг тууллаа хэмээн Блүүмберг мэдээлэв. Гэвч хөрөнгө оруулагчид энэ сарын 14-нд нийтэд зарлагдах АНУ-ын инфляцийн төвшний үзүүлэлтийг хүлээсээр байна. Аж үйлдвэрлэлийн S&P 500 индекс өнгөрсөн долоо хоногт 5.2 хувиар унасан нь 2016 оны нэгдүгээр сараас хойшхи хамгийн томоохон уналт боллоо. Түүнчлэн сүүлийн үед өндөр өсөлттэй байсан хувьцаануудын ханш ч бараг 12 хувиар...




Шинэ мэдээ
Их уншсан
Сэтгэгдэл













































.jpg)



















.jpg)









.jpg)



































