МОНГОЛБАНК ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛНА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, З.Нарантуяа, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир...