Хэн юу хэлэв: Нэр дэвшигчдийн онцлох ишлэлээс
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаар янз бүрийн санаа бодол хөвөрч байна. Харин манай сайт хэн нэгний үг эсвэл нотолгоогүй эх үүсвэрийн мэдээгээр бус нэр дэвшигчдийн өөрсдийнх нь Ерөнхийлөгчийн сонгуулийн гараагаа эхэлсэн үгндээс түүвэрлэн хүргэж байна. МАН-ын нэр дэвшигч М.ЭНхболд /Намынхаа Бага хурлаас нэр дэвшээд хэлсэн үг/ -Улс орон, ард иргэдийн маань амьдрал тааруухан байна. Хэн ийм...
Хүнийх болсон тэд
800 зууны тэртээ Уул доргиож Ус цалгитал дайтаж Мөнх хөх тэнгэрийн доор дэлхий ертөнцийг эрхшээж Морин төвөргөөнөөр дэлхийг чичрүүлж Морин туурайгаар дэлхийг тамгалж Толгойтныг бөхийлгөж Тойгтныг сөхрүүлж асан хүчирхэг түүх, хүчирхэг дээдсийн удам, хөх толбот монголчууд эдүгээ харин салж сарнисан монгол, тарж бутарсан монгол, гундаж гандсан монгол, сөнөсөн галт уул угаа адил монгол болжээ хөөрхий. Гэхдээ яахав Могойг гурав таствал...
Сонгууль болдгоороо болж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ
Яасан хаширдаггүй хүмүүс, сурдаггүй улс төрчид, сэргээж боддоггүй ой ухаантай юм бэ бид. Одоогоос арваад жилийн өмнө Монгол улс улаан шарыг тунаруулсан урт шар дээлтэй, урдаа гаргаж тахисан амьд бурхантай байв. Бүгд л тахин шүтэж, намалзан бөхөлзсөн. Намбарын Энхбаяр бол Наамбор вон гээд л бүгд дагаж давхисан. Үндэсний удирдагч, үйлийн үргүй сайн хүн гэж бүгд л магтаж байлаа. Яг найман жилийн өмнө Н.Энхбаяр Eрөнхийлөгчийн...
Бусдад авлига өгөхийг шаарддаг өмгөөлөгч Г.Батбаярт яагаад хариуцлага тооцохгүй байна вэ
Монголд өөрийнхөө дураар ажилладаг нэгэн өмгөөлөгч бий. Тэр хүсвэл хүнд ял тулгаж чадна. Тэр хүсвэл хэрэгтэн, хохирогчийг өөрөө ч мэдээгүй байхад нь өмгөөлж, өмнөөс нь хэвлэлийн хурал зарлаж тайлбар хийж чадна. Тэр бас үйлчлүүлэгчээсээ авлига нэхэж, мөрдөн байцаагчийг хахуульдаж, хууль зөрчих тухай санал болгож, замаас нь шамшигдуулж чадна. Тэр бас айл гэр үймүүлж чадна. Тэр бас эрхээ хамгаалж тэмцсэн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг байцааж...
“Шунхлай” групп шатахууны үнийг тогтворжуулна гэж авсан мөнгөөрөө зээлээ төлжээ
УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг сайн улстөрч бус харин овсгоотой бизнесмэн гэвэл илүүтэй зохино. Учир нь тэрбээр улс төрд хөл тавихаасаа өмнө АПУ, "Шунхлай” зэрэг томоохон компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь байв. Харин улстөрч болсноосоо хойш архи үйлдвэрлэгч гэсэн муу сэтрээсээ салахын тулд ойр дотныхоо хүмүүст өөрийн бизнесээ шилжүүлснээр нэр цэвэр, энхийн цагаан тагтаа байхыг хичээх болсон. Гэвч бодит байдал дээр тэрбээр...
Хөгшин царайтай хөөрхий хүүхэд
Бангладеш улсад "Бенжамин Баттоны хачирхалтай түүх" киноны гол дүртэй адил өвгөн шиг төрхтэй хүүхэд амьдардаг гэнэ. Прогерия гэх өвчнөөр шаналж буй хүүхдүүд нь хөгшин хүнийх шиг үрчлээтэй арьстай байдаг төдийгүй дотор эрхтэнүүдэд хөгшрөх үйл явц багаас нь явагддаг тул гол төлөв арав гаруй жил л амьдардаг байна. Гэхдээ 45 нас хүртлээ амьдарсан ганц тохиолдол түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Маш ховор тохиолддог генийн гажигаас...
Төрийн албан хаагчийн биед халдсан гэх “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хатуухан ял сонсож магадгүй байна
"Эрэл"-ийн гэх тодотголтой Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн юм. Хэргийг шалгах явцад "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатад дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Учир нь тэрбээр гэрт нь шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг...
Япон Цэнд: "Урсаж буй усыг хараад энэ бол ус гэж сэтгэдэг хүн дэмий. Харин энэ бол чулуу гэж сэтгэдэг, түүнийгээ үнэмшилтэй нотолдог хөгжсөн оюунтай хүн хэрэгтэй
Б. Цэнд хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Онон голын зүүн эргийн Сүлжээ гэдэг газар 1928 онд мэндэлжээ. Хэлмэгдэж, насаараа нутаг заагджээ. Б. Цэнд "18 настайдаа 18 хэл сурна" хэмээж англи, орос, япон, герман, франц, хятад зэрэг хэлийг сурсан гэдэг. Германд сурч байсан, нэрт эрдэмтэн О.Намнандорж түүнтэй дотно нөхөрлөж, хөлс өгч хэвлэлийн зураг...
Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн “Миний тухай сөрөг юм гарвал үхнэ” гэж сүрдүүлжээ
Тэрбумтан өмгөөлөгч хэмээн сүүлийн үед өөрийгөө өргөмжлөн хөөргөх болсон өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой ноцтой баримтуудыг манай сонин цувралаар дэлгэж байгаа билээ. Ноцтой хэмээн тодотгосоны учир нь эрхэм өмгөөлөгчийн хувийн амьдрал нь самуунтайгаас гадна өнгөрсөн хугацаанд өмгөөлөгч хүнд байж боломгүй маш их хэрэг зөрчил дутагдлууд түүнд овооролдон хуримтлагсныг олон түмэн одоо баримтаар нотлон ярьцгааж байна. Авлигатай тэмцэх газрын...



06 сарын 06, 2017 он
905 

Шинэ мэдээ
Их уншсан
Сэтгэгдэл

















.jpg)
.jpg)













.jpg)















































































