2018 оны хаврын “Бүргэдийн баяр” арга хэмжээ боллоо
МУ-ын Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо, Монголын Бүргэдчид холбоо зэрэг байгууллага нэгж хамтран, 2018 оны 3 дугаар сарын 4-нд "Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2018 оны хаврын "Бүргэдийн баяр” арга хэмжээг зохион явууллаа. Тус арга хэмжээнд МУ-ын Баян-Өлгий аймгийн Казак үндэстний бүргэдчид 20 гаруй анч бүргэдийнхээ хамт оролцсон бөгөөд 4-ний өдрийн байдлаар гадаад дотоодын 500 гаруй...