|

Сайхан бүсгүйчүүд өглөөг хэрхэн угтдаг вэ?

 
 

Өглөөг хэрхэн угтахаас тухайн өдөр маш их шалтгаалдаг. Энэ нь таны гадаад төрхөнд маш их нөлөөлдөг гэнэ. Тэгвэл дэлхийн хамгийн сайхан бүсгүй хэмээн нэрлэгддэг эмэгтэйчүүд өглөөг хэрхэн угтдаг талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Миранда Керр

Тэрээр өглөө бүр бясалгал хийдэг аж. Мөн витамин болон өөрийн найруулсан ногоон смузи уудаг гэнэ. Мөн усанд орохоосоо өмнө биеэ тусгай зориулалтын хуурай щеткоор үрдэг юм байна.

Женнифер Энистан

Америкийн алдарт жүжигчин Женнифер Энистан өдөр бүр өглөө 4 цаг 30 минутанд босч, аяга лимонтой бүлээн ус ууж, 20 минут орчим бясалгал хийдэг аж.

Ким Кардашьян

Ким Кардашьян өдөр бүр 6 цагт босч нэг цаг орчим гэрийн фитнесээр хичээллэдэг юм байна Харин өглөөний цайндаа тэрээр өндөг, овьёос болон жимсний коктейль уудаг гэнэ.

Женнифер Лопес

Тэрээр өглөө бүр 6 цаг 45 минутад босч өглөөний цайгаа  уудаг гэнэ. Дараа нь фитнесдээ явдаг юм байна.

Алессандра Амбросио

Victoria secret-ийн загвар өмсөгч Алессандра Амбросио өглөө сэрэнгүүтээ йог болон бясалгалаар хичээллэдэг аж. Үүний дараагаар кокосын тосонд зөөлөн шарсан өндөгтэй ногооны салатыг өглөөний цайндаа зооглодог юм байна.