ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭСНИЙГ ИЛТГЭХ ГУРВАН ТОО
Мөнгө бол эдийн засгийн судсаар гүйх цус нь. Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн цусны эргэлт сайжирч буйг илтгэх нэгэн сайн мэдээ дуулдлаа. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаархи ээлжит дүн мэдээгээ уржигдар олон нийтэд танилцуулсны дотор гурван эерэг тоо байсан юм. Эдийн засагт сэргэлт гарсныг тов тодорхой батлах энэ гурван тооны эхнийх нь мөнгөний нийлүүлэлт. Нүцгэн тоо худал хэлдэггүй...