С.НАСАН-УРТ: ХЭЛ, СОЁЛЫНХОО АЛТАН ЦУЛБУУРЫГ ЧАНГА АТГАСАН УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖДӨГ
Ийн өгүүлж суугаа эрхэм бол Өвөрмонголын Их сургуулийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С. Насан-Урт гуай. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй "Олон улсын монголч эрдэмтний XI их хуралд” оролцож байх үеэр уулзаж ярилцлаа. -Та бол дэлхийд танигдсан монголч эрдэмтэн. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шавь нар, хамтран зүтгэгчид нь Насаа багш аа хэмээн...