Аймгуудын Засаг дарга нарын нэрс тодорч эхэллээ
Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ хэрхэн байгуулах талаар ярилцаж, тохироогоо хийх гээд наадмын халуун өдрүүдэд ч завгүй байсан сурагтай. Шинэ засгийн бүтэцтэй зэрэгцээд аймгуудын Засаг ноёдыг томилох, орон нутгийн ИТХ-ын дарга нарыг сонгох зэрэг асуудлыг эрх баригч нам шуурхайлж эхэлжээ. Яг энэ асуудлаар МАН-ынхан Удирдах зөвлөлөө өчигдөр Төрийн ордонд хуралдуулсан юм. ...