|

"Солиорсон" хэрэглээ

 …Гайхамшигтай энэ ертѳнцѳд ХҮН болж тѳрсѳн бодьгалийн хэрэглээ уг нь бага л даа. Ѳмсѳх зүүх, уух идэх, эдлэх хѳрѳнгѳ нь хувь заяанаас нь хамаараад ѳѳр ѳѳрийн хэмжээтэй байдаг юм гэсэн. Бусадтай заавал адил байх, эсвэл түүнээс  ч илүү байх адбиш хүслийг ШУНАЛ хэмээн нэрлэдэг. Хэмжээ нь хэтэрсэн шунал тухайн хүний сэтгэхүйг ШУЛАМ болгож, амьдралыг нь ЗОВЛОН болгон хувиргана. Уг нь байна шүү дээ, хүний үндсэн хэрэглээ нь идэх ...

М.Ичинноров: Бүх насаар хорих ял бол цаазаас ч илүү том ял

Цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачлагын талаар нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагаас холбогдож, үзэл бодлоо илэрхийлэхийг минь хүссэн тул энд товчхон санаагаа буулгахаар шийдлээ.  1. Монгол улсын 2017 оны 7 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд хүчирхийлэн амь насыг нь бүрэлгэсэн тохиолдолд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бол цаазын ялнаас илүү том ял гэж...

Утаатай тэмцэх хөтөлбөрийн МӨРӨӨДЛИЙН жагсаалт

Агаарын бохирдлыг бууруулах асуудал сүүлийн 15 жил ярьсан улигт сэдвийн хамгийн оргил нь байсан гэхэд хилсдэхгүй. Тэгсэн хэр нь жил бүр утаагүй болгоно гэж тоймгүй олон хурал зөвлөгөөн хийдэг "уламжлал” тогтов. Энэ жил л гэхэд Утаатай тэмцэх үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулж,  төрийн тэргүүн, Ерөнхий сайд, салбарын сайд нарын илтгэл өнөөх л өмнөх жилүүдийн тоо баримт, төсөл хөтөлбөрөөс хэтэрсэнгүй. Чухам ямар үр...

АМЬСГАЛЖ ҮЛ БОЛНО

"Амьсгалж үл болно”/Don’t breathe 2016/ гэдэг кино байна. Иракийн дайнд сохорсон ганц бие хижээл эрийг хоёр залуу, нэг хүүхэнтэй бүлэглэн дээрэмддэг боловч хоёр нь байшинд хүүр болж үлддэг.Сохор ч гэлээ ахмад дайчин гэнэтийн урилгагүй зочдоос хэрхэн хамгаалахаа эртнээс нягт төлөвлөж тооцсон тул хэрэг явдал тун ноцтой эргэдэг. /Энд дарж киног үзэх болон доорх комментийг нь харчихад гэмгүй/. Энэ кинон дотор харилцан яриагаар илэрч буй...

Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ

 "Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах...

Ерөнхийлөгчийн сүүдрээс зугтаагаарай ЕРӨНХИЙ САЙД АА

 "ХУВЬ ТАВИЛАНГАА Л ДАГАНА ДАА...” Энэ үг хэтэрхий идэвхгүй, сул дорой мэт санагдах ч эргээд бодоход хувь заяа гэдэг шагналын хур мэт олон сайхан дагуултай байх нь үнэний хувьтай. Ингэж бодвол Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын өнөөдрийн од шүүрсэн улс төрийн ялалтууд хувь хүндээ яах аргагүй гайхам сайхан байж таараа. Магадгүй гайхам сайхан гэхээс илүүтэй асар өндөр үүрэг хариуцлага, нэр төр, хичээл зүтгэл, олз омог, мөнх...

Мэдээлэл харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд чуулж байна

  "Монгол Улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын  Соёмбо танхимд өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон төрийн байгууллага, олон улсын байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэдээлэл харилцаа холбооны салбарын  үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа юм. "Мэдлэгээ...

МАЛЧДААС МАЛЫГ ЗЭЭЛЭЭР АВЧ БАГШ, ЭМЧ НАРТ ӨГЬЕ

Судлаач, профессор Д.Чулуунжав Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан ил захидал илгээжээ. Ил захидалдаа тэрбээр малчдаас малыг зээлээр авч багш, эмч зэрэг төрийн албан хаагчдад олгох саналыг дэвшүүлжээ. Ил захидлыг бүрэн эхээр хүргэе. "Таны энэ өдрийн амар амгаланг ирэн мэндчилж байна. Юуны өмнө эрх баригч МАН-ын даргаар сонгогдсон Танд баяр хүргэж, амжилт хүсье. Та чадна. "Хүн хэлэхээс наашгүй” гэгчээр ах нь эрдэм номын хүн боловч,...

Үлгэр хэзээ дуусдаг бол…

    Д.ЦЭРЭННАДМИД Үлгэр гэдэг сайхаан. Эрт урьдын цагт гээд л эхэлдэг ч дунд нь элдэв юм гарна. Зовно зүдэрнэ. Аймшигт мангастай учирна. Гэвч дийлнэ. Мангасыг дарсан хүлэг баатруудыг нүдээр үзмээр л санагдах. Хамгийн гоё нь үлгэр сүүлдээ амар сайхан жаргажээ гэж төгсдөг. Тэгвэл өнөө үед хэзээ ч дуусдаггүй ямар нэг амар амгалангийн төгсгөлд хүрдэггүй "үлгэр” цөөнгүй байх болжээ. Түүний нэг нь Монгол Улс газрын тос боловсруулах...