|

Хятад улс зарим бараа бүтээгдэхүүнийхээ татварыг бууруулна

Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Хятад улс зарим бараа бүтээгдэхүүний татварыг бууруулна хэмээн Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссоос өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Төрийн зөвлөлийн зүгээс аж үйлдвэрийг сайжруулах, хэрэглэгчдийн хүсэлт шаардлагад нийцүүлж үйлдвэрлэлийн үнийг бууруулах зорилгоор зарим бараа бүтээгдэхүүний татварыг бууруулна.  Үүнд нийт 1585 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хамаарч байгаа бөгөөд дээрх бараа...

Хятадад хууль бус зар сурталчилгаатай тэмцэх кампанит ажил эхлүүлэв

 Улс орны хууль тогтоомжийг зөрчиж байгаа, үзэл сурталд нийцэхгүй, мөн иргэдийн бие махбод болон сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй радио, телевизийн зар сурталчилгаатай тэмцэх гурван сарын кампанит ажлыг Хятадын эрх баригчид эхлүүллээ гэж тус улсын Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн асуудал эрхэлсэн газрын мэдэгдэлд дурджээ.  "Цаашид телевиз, радиогоор цацаж буй зар сурталчилгааг стандартчилах, телевиз, радиогийн зар...

Хоёр Герман эргэн нэгдсэн өдөр тохиож байна

1990 оны 10 дугаар сарын 3-нд хоёр Герман улс эргэн нэгдсэн нь ХХ зууны сүүлчээр Европын түүхэнд болсон томоохон үйл явдал юм. Энэ өдөр Берлинд социалист БНАГУ-ын төрийн далбааг буулгаснаар тус улс оршин тогтнохоо больсон юм. Дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотон улс орнууд нацист Германыг өөр өөрийн нөлөөний бүсэд хуваасан бөгөөд АНУ, Их Британи, Францын нөлөөний бүсэд ХБНГУ, ЗХУ-ын нөлөөний бүсэд БНАГУ-ыг үүсгэн байгуулсан билээ. Унгар...

Авлигачдаас хураасан хөрөнгийг тэтгэврийн санд шилжүүлэх хуулийн төслийг батлав

ОХУ-ын Төрийн дум хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр авлигачдаас хураан авсан хөрөнгийг Төрийн тэтгэврийн санд шилжүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталсан байна.   Тухайлбал, тус хуульд зааснаар авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураан авч, улсын орлого болгон, тэтгэврийн сангийн орлогын зүйлийг нэмэгдүүлэх аж. Ийм төрлийн орлого 2019-2024 оны хооронд 1.8 тэрбум рубль хүрэх магадлалтай гэж урьдчилан тооцоолжээ. Уг хууль...

АНУ-ын сонгууль дахь “Оросын хөндлөнгийн оролцоог” Клинтон IX/11-ний халдлагатай зүйрлэв

  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2016 оны Америкийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байгааг 2001 оны есдүгээр сарын 11-нд үйлдсэн Америкт үйлдсэн цуврал халдлагатай зүйрлэжээ. Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч асан тэрбээр Вашингтон хотноо "The Atlantic” сэтгүүлээс жил тутам зохион байгуулдаг бага хуралд үг хэлэхдээ ийнхүү мэдэгдсэн байна. 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль дахь "Оросын...

АНУ-ын цэргүүд Туркт газарджээ

Сирийн Манбиж хотод явуулах хамтарсан эргүүлийн ажиллагаанд оролцох цэргүүдийг сургах АНУ-ын Зэвсэгт хүчний албан хаагчид Туркт хүрэлцэн ирлээ гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Сургалт дууссаны дараа хамтарсан эргүүлийг эхлүүлнэ гэж яам мэдэгдэлдээ дурдлаа. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис өнгөрсөн наймдугаар сарын 28-нд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Ардын хамгаалалтын нэгжийн /YPG/ босогчдын хяналтад байгаа газар нутгийг...

Иракийн шинэ Ерөнхийлөгчөөр Бархам Салех сонгогджээ

Иракийн Төлөөлөгчдийн зөвлөлийн депутатууд улс орныхоо шинэ ерөнхийлөгчөөр Курдистаны эх оронч холбоо намаас нэр дэвшигч Бархам Салехыг сонгожээ. Түүнийг 165 депутат дэмжсэн байна. Телевизийн "As Sumaria” суваг санал хураалтын дүнг шууд дамжуулан үзүүлжээ. Өөрийг нь сонгосон депутатуудын өмнө тангараг өргөхдөө тэрбээр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаална гэдгээ хэлжээ.  Хуралдаанд нийт 329 депутатаас...

Дээд хэмжээний уулзалтын ойг тохиолдуулан БНСУ-ын төлөөлөгчдийн баг Пхеньянд айлчилна

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Но Му Хён болон БНАСАУ-ын удирдагч асан Ким Жөн Ил нарын 2007 онд болсон дээд хэмжээний уулзалтын 11 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын төлөөлөгчид Пхеньян хотноо энэ долоо хоногийн сүүлээр айлчилна гэж Сөүл дэх Улс орноо нэгтгэх яамнаас мягмар гарагт мэдээлэв. Төлөөлөгчдийн багт Улс орноо нэгтгэх яамны сайд Чо Мён Гён болон эрх баригч Ардчилсан намын дарга Ли Хае Чан тэргүүтэй 150 орчим төлөөлөгч багтах бөгөөд тэд ирэх...

Өнгөрсөн сард 240 Афган иргэн амиа алджээ

Өнгөрсөн есдүгээр сард Афганистан улсад үйлдсэн террорист халдлага болон мөргөлдөөний улмаас тус улсын нийт 34 мужийн 20 мужид 240 гаруй афган иргэн амиа алдаж, 350 хүн шархадсан гэж Иргэдийг хамгаалах хяналтын байгууллагаас мягмар гарагт гаргасан тайланд тэмдэглэжээ. Томоохон халдлагуудаас дурдвал, есдүгээр сарын 11-нд зүүн нутгийн Нангархар мужийн Мухманд Дара дүүрэгт амиа золиослогч этгээд жагсагчдыг дунд дэлбэлэлт үйлдсэний улмаас 68 хүн амь...

Америк, Оросын Элчин сайдын яамд олгосон визийн тоогоор “өрсөлдөнө”

ОХУ-ын нийслэл Москва хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ визийн асуудал хариуцсан зөвлөх Майкл Йодер олгосон визийнхээ тоогоор "нөхөрсөгөөр өрсөлдөхийг” ОХУ-д санал болгожээ. Тэрбээр Америкийн талаас олгосон визийн тоог ОХУ-аас гаргасан визийн тооноос хоёр дахин нэмэгдүүлэхээ амласан байна.   Улсынх нь иргэдэд Америкийн виз олгохгүй байгаад сэтгэл дундуур байна гэж АНУ-ын Хьюстен хот дахь Оросын Ерөнхий консул сарын өмнө ярьсанд...