ДАРХАН-УУЛ АЙМАГ “КОЙКА” ОУБ-ТАЙ БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинбат 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр КОЙКА-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Пак Сү Ёныг ЗДТГ-ын Хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар байлцсан юм. Хатагтай Пак Сү Ён нь энэ удаад КОЙКА олон улсын байгууллагаас Дархан-Уул аймагт шинээр томилогдон...