Аймгийн Засаг даргын орлогч, реклам, чимэглэлийн комиссын даргын баталсан удирдамжийн дагуу 4 дүгээр сарын 4-5ны өдрүүдэд холбогдох ажлын хэсэг Дархан сумын нутаг дэвсгэрт байрладаг реклам, мэдээллийн байгууламжуудын ашиглалтанд ээлжит хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтаар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа эсэх болон техник аюулгүй байдлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьсан юм. Энэ үеэр рекламын байгууламж эзэмшигч иргэн, ААНБ-аас Ашиглалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил илэрчээ. Иймд зөрчлийг арилгах зорилгоор ажлын хэсгээс рекламын байгууламжийн эвдрэл гэмтлийг засварлах, өнгө үзэмжийг сайжруулах, чанартай материал ашиглах, тулгуур төмөрний өнгийг сэргээх зэрэг ажлуудыг зохион байгуулах үүрэг өгсөн байна. Цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан мэдээллийн байгууламжуудыг буулгах тухай дээрх ажлын хэсгээс мэдээллээ.