|

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах 10 зөвлөмж

 

Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт зориулан гаргасан СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ 10 ЗӨВЛӨМЖ-ийг та бүхэнд хүргэж байна.
1.МЭДРЭМЖЭЭ БУСАДТАЙ ХУВААЛЦ
Сэтгэцийн хувьд эрүүл байхын тулд ямар нэг асуудал тулгарах бүрт өөрийн мэдэрч байгаа бүхнээ бусадтай хуваалцаж бай.
2.САЙН ХООЛЛО
Таны мэдрэмж болон идсэн хоолны хооронд хүчтэй хамаарал бий. Юу иднэ, тийм л зүйлийг мэдэрнэ. Чихэртэй кофе уухад сэтгэл сэргээд л ирнэ. Гэхдээ үүнээс ч урт хугацаанд хоол хүнс сэтгэцэд нөлөөлдөг.
3.БУСАДТАЙ ХОЛБООТОЙ БАЙ
Өөрийгөө гэр бүл, найз нөхөдийнхөө нэг хэсэг, тэд бүгд чамд хайртай гэдгийг өөртөө мэдрүүлж, тэдэнтэй үргэлж холбоотой бай. Таны бодолд та тэдэнд хамаагүй хүн юм шиг санагдсан ч тэд үүнийгээ өөр өөрөөр илэрхийлж байдаг гэдгийг сана.
4.ЗАВСАРЛАГА АВ
Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаа өөрчилж, түр завсарлага ав. Гэрээ цэвэрлэх, нохойгоо салхилуулах, гадуур гарч гүйх зэрэг ердөө 5 минутын завсарлага ч байж болно. Эсвэл хаа нэгтээ шинэ газарт аялах, шинэ хүмүүстэй урт хугацааны завсарлага ч байж болно.
5.ХЭН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР
Бидний зарим нь бусдыг инээлгэж чаддаг байхад зарим нь математикт сайн, харин зарим нь гайхалтай сайхан хоол хийдэг. Бидний зарим нь өөрийн амьдралд тохиолдсон бүхнийг бусадтай хуваалцах дуртай байхад бусад нь тэс өөр. Алинд нь хамаарах байлаа ч гэсэн ЧИ бол ЧИ. Бид бүгд хоорондоо тэс өөр, үүнийг зүгээр л хүлээн зөвшөөр.
6.ИЛҮҮ ИДЭВХИТЭЙ БАЙ
Сэтгэх, бодох явцад үүссэн олон төрлийн химийн бодисууд дасгал хөдөлгөөний тусламжтайгаар бидний биеэс цэвэрлэгддэг. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь таныг илүү өөртөө итгэлтэй болгож, төвлөрөхөд туслаж, илүү сайн унтаж, илүү сайхан харагдуулж, тархи болон бусад бүх эрхтнүүдийг эрүүл байхад тусална.
7.ШААРДЛАГАТАЙ БОЛ БУСДААС ТУСЛАМЖ ГУЙ
Бидний хэн нь ч СУПЕР хүн биш. Бид бүгд л ядарч туйлдаж, бүх зүйл буруу зүгт явж байгааг мэт сөрөг мэдрэмжиндээ дарлуулдаг. Хэрвээ ийм зүйл тохиолдсон бол зүгээр л бусдаас дэмжлэг хүс. Үүнд ичих зүйл огтхон ч үгүй.
8.ХАМГИЙН САЙН ХИЙДЭГ ЗҮЙЛЭЭ Л ХИЙ
Чи юу хийх хамгийн дуртай вэ? Өмнө нь бас юунд дуртай байсан бэ? Өөрийгөө зугаацуулж, стрессийг даван туул. Хэрвээ таны хийж байгаа зүйл танд таалагдаж байвал та үүнийг хийхдээ сайн л гэсэн үг.
9.БУСДЫГ ХАЛАМЖИЛ
Бусдыг халамжлах нь тэдэнтэй илүү ойр дотно байх хамгийн сайн арга юм. Үр дүнд нь чи тэдэнтэй үргэлж ойр дотно байх болно.
10. ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД БИЕЭ Л БОД.