Дархан-Уул аймагт өчигдөр /2019.10.24/ 14 настай охин алга болжээ. Ар гэрийнхэн нь мөн өдрийн 14.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна. Охиныг хайхаар Онцгой байдлын газар, цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан баг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Эргэн сануулахад Төв аймагт аравдугаар сарын 2-ны өдөр 46 настай эрэгтэй "Хүннү тур” амралтын газраас гарч яваад сураггүй алга болсон. Түүнийг алба хаагчид эрэн хайсаар байна.
Тээврийн цагдаагийн албанд өчигдөр хоёр осол бүртгэгджээ. Тодруулбал, 15.00 цагийн орчим Өмнөговь аймгийн шороон замд Toyota Landcruiser маркийн мотоцикл онхолдож, таван сартай эрэгтэй хүүхэд нас барсан байна. Мөн 18.00 цагийн орчимд Дундговь аймгийн шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Э нас барсан хэрэг тус, тус бүртгэгджээ.