Нийгмийн даатгалын сан байнга алдагдалтай байгаагийн дээр "Капитал" банкинд төвлөрүүлсэн хөрөнгөө буцааж авч чадаагүй зэрэг асуудал бий. Тэгвэл нийгмийн даатгалын санд алдагдал учруулсан буруутай этгээдүүдэд арга хэмжээ авч, хохирлыг нөхөн төлүүлэхээр УИХ-аас ажлын хэсэг байгуулсан аж. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр "УИХ-ын даргын захирамжаар Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан буруутай этгээдүүдээр хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах, хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Б.Жавхлан гишүүн ахалж байгаа” гэсэн юм.
Eaglenews.mn