
Дархан сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулсан дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит Өсвөр үеийн олон хотын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 13, 14-ний өдөр Дархан хотноо боллоо. Тэмцээнд 25 байгууллагын 480 гаруй тамирчин оролцож 75 багц медалийн төлөө өрсөлджээ.
Багийн дүнгээр Ё.Батдархан /Спортын мастер/ дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн "Дархан Хасу" баг тэргүүн байр, удаах байрт, Л.Энхбаяр /ОУХМ/ дасгалжуулагчтай Төв аймгийн баг тамирчид, гуравдугаарт Д.Гомбодорж /ОУХМ/ дасгалжуулагчтай Спортын төв сургуулийн баг тамирчид тус тус шалгаран цомын эзэд болсон аж.
Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар 45кг-ын жингийн аварга Дархан Хасу багийн тамирчин Б.Одсүрэн, эмэгтэй шилдэг тамирчнаар 48кг-ын аварга Алдар спорт хорооны тамирчин Р.Оюунбилэг нар шалгарлаа. Тэмцээний эхний өдөр /2019.12.13/ нийт 10 жинд аваргууд тодорсон бол хоёр дахь өдөр /2019.12.14/ 8 жинд аваргууд тодорсон байна.
ЭРЭГТЭЙ: /2019.12.14/
36кг
Алт: М.Аманбек /Дархан Хасу/
Мѳнгѳ: Ж.Далайцэрэн /СТС/
Хүрэл: Б.Булгантамир /СХД/
Хүрэл: Г.Мөнх-Очир /26-р сургууль/
45кг
Алт: Б.Одсүрэн /Дархан Хасу/
Мѳнгѳ: Г.Гандорж /Ирэдүйн одод/
Хүрэл: Г.Дарханбаяр /Дархан Хасу/
Хүрэл:С.Шинэхүү /Сэлэнгэ/
55кг
Алт:Э.Энхболд /Төв/
Мѳнгѳ:н.Өсөхбуян /Ирээдүйн одод/
Хүрэл: Б.Ганэрдэнэ /73-р сургууль/
Хүрэл: н.Энхамгалан /СТС/
65кг
Алт: А.Энхтүвшин /73-р сургууль/
Мѳнгѳ: Э.Хүслэн /Ирээдүйн одод/
Хүрэл: Б.Батмандал /Аварга/
Хүрэл: Б.Амартүвшин /Арслан/
71кг
Алт: Н.Батбилгүүн /Төв/
Мѳнгѳ: А.Машбат /Дархан Хасу/
Хүрэл: Б.Мөнх-Эрдэнэ /Сэлэнгэ/
Хүрэл: Д.Баянбат /Налайх/
ЭМЭГТЭЙ:
48кг
Алт: Р.Оюунбилэг /Алдар спорт хороо/
Мѳнгѳ: У.Номин /Налайх/
Хүрэл: Э.Одгэрэл /Төв/
Хүрэл: Д.Азжаргал /Налайх/
55кг
Алт:Б.Ганцэцэг /Дархан Хасу/
Мѳнгѳ:Д.Эрдэнэболор /Дархан Хасу/
Хүрэл: О.Ариунзаяа /Аварга/
Хүрэл: Х.Оюунхишиг /Дархан Хасу/
65кг
Алт: А.Даваажаргал /Налайх/
Мѳнгѳ: Н.Баяржаргал /Хангарьд/
Хүрэл: Б.Одбаясах /Хангарьд/
Хүрэл: Э.Ажаргал /Дархан Хасу/ нар тус тус барилдсан жиндээ аваргалан медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.
Тэмцээнийг МЧБХ-ны 20 шүүгч шүүн явуулсан аж. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн Чөлөөт бөхийн холбоо, хамтран зохион байгуулагчаар Дархан сумын ЗДТГ, аймгийн Биеийн тамир, спортын газар болон алдарт дасгалжуулагч Ц.Жигдэн агсны үр хүүхдүүд бусад байгууллага ажиллажээ.