Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай гэж их зохиолч Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ хэлэхдээ өдрөөс өдөрт өргөжин тэлж буй шинэ Монголын ирээдүйг харж тийнхүү бахдан хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн шившиг болчихож.
Он солигдох мөч айсуй дор дэлхийн улс гүрнүүд тухайн онд өрнөсөн сайн, мууг онцолдог. Тэгвэл Монгол Улс ТОП мууг тэргүүлэх дээрээ тулчихаж. Үүний шалтгаан нь дор дурьдсан хэргүүд.
- Монгол Улс, Монголын ард түмэн, газар нутгийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн аюулгүй байдалд аюул учруулах үр дагавартай Дубайн гэрээг нисч очоод нууцаар үзэглэсэн ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэрэг.
- Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж "Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг айлган сүрдүүлж, 4 сая ам.доллар авсан хэрэг.
- Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнгийн "Эрдэнэс Тавантолгой” ХК-нийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, эхнэрийнхээ "Говь повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгч улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг.
- Жастын Ш.Батхүүгийн 121 тэрбумын гэх ч "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай бүлэглэн "Стандарт банк Пи Эл Си-тэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160.100.00 ам.доллар буюу 220 тэрбум, 276 сая, 450 мянган төгрөгийн зээлийг хуурамч баримт үйлдэн авсан хэрэг.
- С.Баяр, С.Баярцогт нарын Оюутолгойн гэрээ. С.Баяр уг гэрээг хийгээд тун удалгүй Ерөнхий сайдын суудлаасаа татгалзаж АНУ-ыг зорьж, С.Баярцогт нь хөрөнгө оруулагч компанийн мөнгөөр Нью-Йорк хотод очиж Хөрөнгийн бирж дээр нь "Айвенхо майнз” компанийн хувьцааны арилжааг эхлүүлэх харанга цохиод зогсож байсан хэрэг.
Эдгээр хэргүүд замахрав. Уг нь ард иргэд эдгээр гэмт хэргийг үйлдэгчдийн гэм буруутай нь баримт нотолгоогоор тогтоогдсон учраас зохих шийтгэлээ хүлээнэ гэж найдаж байсан. Гэтэл 2019 онын ололт амжилтаа дуурсах энэ мөчид үнэн супер гэж хэлж болох шүүхийн шийдвэрүүд гарав.Товчхондоо төрдөө, шүүх засаглалдаа итгэх итгэлээ ард түмэн гээж Монгол Улс топ муугийн жишээ болчих нь тэр.
Эх сурвалж: С.ЦЭЭЛ, ERENNEWS.MN