|

Ши Жиньпиний Макаод хэлсэн үгийг маш их анхаарав

20-нд Макао эх орондоо эргэн нэгдсэний20 жилийн ойг тэмдэглэх бага хурал , Макаогийн онцгой бүсийн 5 дахь захиргааны тушаалдаа орох ёслол дээр Хятад улсын даргаүг хэлж, Макао "нэг улс хоёр систем"-ийг амжилттай хэрэгжүүлсэн талаарх 4 чухал туршлагыг дүгнэж, Макаогийн хөгжлийгшинэ шатанд гаргахталаарх 4 хүслээ дэвшүүлэв. 21-нд хэвлэгдсэн Хонконгийн олон сонин тоймчийн өгүүлэл юм уу шүүмж нийтэлж тэмдэглэхдээ: Ши Жиньпиний тодорхойлолт бодитой мөртөө гүнзгий байж, мөн чанарыг оновчтой хэлж өгч, "нэг улс хоёр систем"-ийн хэрэгжилтийн явц дахь хайлт сүвэгчлэлийг удирдан дагуулсан байна гэжээ.

Хонконгийн "Вэнь Хүй Бао" сонин тоймчийн өгүүлэл нийтэлж: Ши Жиньпин даргын дүгнэсэн 4 чухал туршлага нь алсын хараатай, баялаг агуулгатайбөгөөд бодит байдалд нийцэв, Хонконг Макаогийн олон салбарынхан дээрх 4 чухал туршлага болон хүсэл найдлагыг нарийн хянамгай суралцаж, гуйвашгүй зориг санаагаар сэтгэл нэгтэй хамтарч, засаглал шуурхай иргэд амар амгалан, хөгжил цэцэглэлтэй, тогтвортой байдлыг бий болгохын төлөө хичээн зүтгэх ёстой гэжээ.

Хонконгийн "Да Гүн Бао" сонин тоймчийн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ: Макао эх орондоо эргэн нэгдэхээсөмнө, олон бэрхшээл өөрчлөлтийг туулав, эх орныхоо элгэндбуцсаны дараа, "нэг улс хоёр систем"-ийн солонгон хуудсыг бичиглэв, эдгээр ньтөв засгийн гуйвашгүй дэмжлэг, Макаогийн онцгой бүсийн захиргаа хийгээд нийгмийн олон салбарын сэтгэл нэгтэй хамтрал, эх орон, Макаогоо хайрлах үзэл санаа зэрэгт түшиглэсэн юм гэжээ.

"Хонконгийн Шан Бао" сонин шүүмж нийтэлж тэмдэглэхдээ: Хонконг Макао эх орондоо эргэн нэгдсэнийдараа, энэ хоёр онцгой бүсийн үйл хэргийг шийдвэрлэх явдал бүрмөсөн Хятадын дотоод засаглал, ямарваа гаднын хүчний заан турхилалтыг хэрэгсэхгүй байж, Хонконг Макаогийн эх орон нэгтэй ахан дүүсийг багтаасан Хятадын ард түмэн "нэг улс хоёр систем"-ийг нэн сайнаар хэрэгжүүлэн хөгжүүлэх оюун ухаан, хүчин чадалтай гэдэгт бат итгэж, "нэг улс хоёр систем"-ийн тогтолцоог нэн сайнаар төгөлдөржүүлж, онцгой бүсийг нэн сайнаар засаглах болно хэмээн Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ онцолсон нь олны сэтгэлийг уудлан гаргасан байна. "Нэг улс хоёр систем"-ийг сайтар хэрэгжүүлж чадвал, Хонконг Макао улам сайн болж, улс орон ч улам сайн болох юм гэжээ.

Эх сувалж: http://mongol.cri.cn/news/