|

Зарим банкууд тэтгэвэрийн зээл олгохыг зогсоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр он солигдох мөчид ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдсэн талаар мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгчээ. Энэхүү шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. 

Монголбанкны ерөнхийлөгч тушаалын дагуу зарим банкууд зээлээ зогсоосон сураг байна. Топруулбал,  Худалдлаа хөгжлийн банк одоогийн байдлаар ямар нэгэн зээл гаргахгүй байгаа гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байгаа юм. 

2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн дансны тоо 233,034 байна.

У.МАНДАХ

FACT.MN