|

Самбо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болов

 Самбо бөхийн өсвөр үеийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт явагдаж өндөрлөв. Энэ удаагийн УАШТ-нд "Женко”, "ОБЕГ”, "Хилчин”, Архангай, Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Ховд, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг хот, хөдөөгийн 32 байгууллагын 800-н өсвөрийн самбочид оролцсон юм.

Тэмцээний дүн гарахад охидын 40 кг-д Ховд аймгийн Туул, 44 кг-д Архангайн Оюунсүрэн, 48 кг-д Архангайн Н.Уртнасан, 52 кг-д "Хилчин” спорт хорооны Б.Хорлоодой, 56 кг-д ХУД-ийн "Женко” клубийн Н.Ичинхорлоо, 60 кг-д Спортын дунд сургуулийн Л.Нинжин, 65 кг-д "Тэмүүжин” спорт сургалтын төвийн Г.Отгонцэцэг, 70 кг-д Архангайн А.Оюунгэрэл, -75 кг-д Л.Уранчимэг, +75 кг-ын жинд Спортын дунд сургуулийн Ш.Сэржмядаг нар алтан медаль хүртлээ. Харин хөвгүүдийн 48 кг-д Спортын дунд сургуулийн П.Дүгэржав, 52 кг-д Хэнтийн О.Наранбаатар, 56 кг-д Архангайн Б.Энэбиш, 60 кг-д БЗД-ийн "Женко” клубийн Б.Нармандах, 65 кг-д Хэнтийн О.Уранбаяр, 70 кг-д Спортын дунд сургуулийн Мөнх-Эрдэнэ, 75 кг-д Сэлэнгийн Л.Үнэнхүү, 82 кг-д "Женко”-гийн Мөнхжаргал, -87 кг-д БЗД-ийн "Женко” клубийн О.Цэцэнцэнгэл, +87 кг-ын жинд "ОБЕГ”-ын О.Лхагвадорж нар түрүүллээ. Тэмцээний эмэгтэй "Шилдэг тамирчин”-аар "Женко” клубийн Н.Ичинхорлоо шалгарсан юм.

Багийн дүнг энд дарж үзнэ үү.