НҮБ-ын эрдэмтэд хүн төрөлхтний мөхлийн картыг гаргажээ. Ингэхдээ улс орнуудын нөхөн үржихүйн нас хүртлээ амьдарсан охидын тоог ашигласан байна.
Монгол орны хувьд хэзээ ч мөхөхгүй орны тоонд багтжээ. Мөн Африк, Ойрхи Дорнод /Иранаас гадна/, Энэтхэг, Латин Америк /Бразил, Чилиэс бусад/, Индонез, Дундад Ази, Афганистан, Пакистан, Филиппин, Израиль улс нэрлэгдсэн байна.
Дэлхийн хамгийн түрүүнд мөхөх орноор Макао, Хонконг, Босни ба Герцеговин, Мальт, Словак, Сингапур, Румын, Унгар, Македон оржээ.
Араас нь АНУ, Өмнөд Солонгос, Австрали, Норвеги жагссан байна. Хятад улсын хувьд 1500 жил, ОХУ-д ердөө 800 жил үлдсэн бололтой. Судалгааны явцад эрдэмтэд "Азийн эмэгтэйчүүд эрт гэрлэхээ больсонтой холбоотойгоор дэлхий даяар төрөлт буурсан” гэж дүгнэжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ