|

Амны хаалт хамгийн эрэлттэй байна

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Тус хурлаар улсын Онцгой комиссын тэмдэглэл, коронавирусийн талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэл, тус вирусээс урьдчилан сэргийлэхэд хийж буй ажил, өвөлжилтийн байдал зэрэг 7 асуудлыг хэлэлцлээ.

ЭМГ-ын даргын өгсөн мэдээллээр хамгийн эрэлттэй нь амны хаалт байгааг онцоллоо. Өнөөдрийн байдлаар аймгийн төвийн бүх эмийн санд худалдаалж байгаа нэг удаагийн 600 ширхэг, дахин хэрэглэх буюу угаадаг 500 ширхэг амны хаалт байна гэлээ.

Түүнчлэн дэлхийн нийтийг цочроогоод буй коронавирусний эсрэг бүхий л арга хэмжээг авч ажиллаж бөгөөд тусгаарлах өрөөг эрсдэлээс сэргийлж урьдчилан бэлтгэсэн байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц 70 хувийн хангалттай байгаа ажээ. Мөн улирлын чанартай ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа ч эмнэлэгийн ачаалал өнгөрсөн амралтын өдрүүдэд нэмэгдсэнийг онцолсон. Тодруулбал хүүхдийн тасгаар 250-300 хүүхэд үзүүлж, одоогоор 101 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь нийт эцэг эхчүүд халуурах, ханиалгах төдийд шууд төв эмнэлэг, хүүхдийн тасгийг зорьж байгаа нь ачааллыг нэмэгдүүлэхэд хүрч байна гэж ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээллээ.

Түүнчлэн аймгийн Онцгой комиссын гишүүд аймаг, сумын хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа уралдаан тэмцээн, урлаг, соёлын үйл ажиллагааг явуулахгүй байх, эм, эмнэлгийн хэрэгслийн тусламж үйлчилгээ, бэлэн байдлыг хангах, амны хаалтны үнийн хөөрөгдлийг бий болгохгүй байх, саун, тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоох, мэдээллийг нэг цэгээс үнэн бодит байдлаар түгээх зэрэг саналыг дэвшүүлэв.

Мөн ХХҮГ-ын дарга С.Энхболд аймгийн хэмжээнд байдаг гэр оронгүй, тэнэмэл иргэдийг анхааралдаа авч мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг оношилгоо хийлгэх, витаминжуулах ажлыг хийж  дархлааг нь дэмжих хэрэгтэй гэсэн санал дэвшүүллээ. Аймгийн хэмжээнд судалгаагаар 53 гэр оронгүй, тэнэмэл иргэд байдаг аж. Ийнхүү аймгийн Онцгой комиссын гишүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн аймгийн Засаг даргын албан даалгаврыг гаргахаар боллоо.

Л.Отгонбаатар

DR MAXWELL

Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг

Бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй, имэйлээр дамжуулан бидэнтэй холбоо барина уу.

Имэйл: birothhospital@gmail.com
Whats програмын дугаар: +33751490980

Сайн сайхныг хүсье
МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР
DR MAXWELL