Хандивын дансанд төвлөрсөн мөнгийг үр ашигтай буюу зорилготой зүйлд зарцуулах ёстой гэдэг үндэслэлээр байр авах шийдэлд хүрсэн гэдгээ зохион байгуулагчид мэдэгдсэн. Тиймээс иргэдийг энэхүү сайн үйлсийн аянд хамрагдахыг уриалсан.
Тус сайн санааны аяны ажлын хэсгийн ахлагчаар Дархан сумын иргэн Б.Золзаяа ажиллаж байгаа бол гишүүдэд Дархан сумын иргэн А.Нарангарав иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөр "Залуу ээжүүд манлайлал” клубийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Ууганцэцэг, төрийн байгууллагын төлөөллөөр аймгийн ЗДТГ-ын ажилтан У.Болорчимэг нар байгаа аж.
Мөн өнөөдөр аймгийн Онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийн дагуу Засаг даргын нөөц сангаас ар гэрт нь 3.000.000 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Албан ёсоор байгуулсан энэхүү ажлын хэсэгтэй 9921-4151, 9922-2507, 9996-7774, 9944-6322 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой юм. ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5046571124 Б.Золзаяа.
Л.Отгонбаатар