Улаанбурхан өвчний тохиолдол дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн байдлаар Дархан-Уул аймагт 1810 тохиолдол бүртгэгдээд байна. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 39 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас Сэхээн амьдруулах тасагт бага насны долоон хүүхэд эмчлүүлж байна гэсэн мэдээллийг ЭМГ-ын ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч өглөө.
0-9 сартай хүүхдүүдэд дархлаажуулалтын вакцин хийгээгүй байдаг тул, Улаанбурханаар өвдсөн тохиолдолд маш хүнд тусч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Улсын Онцгой комиссоос тавдугаар сарын 5-15-ны өдрүүдэд 18-30 насны хүмүүсийг Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд хамруулахаар болсон байна. Манай аймагт нэмэлт дархлаажуулалтанд 23681 хүн хамрагдана.