|

Найман айлд гэр бэлэглэв

Дэлхийн Зөн Дархан "Хүүхдийн төлөөх орон нутаг" төсөл, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ-тай хамтран эрсдэлт нөхцөлд амьдарч буй захын гэр хорооллын найман өрхөд сар шинийн босгон дээр иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэрийн дэмжлэг үзүүллээ.

Шинэ төрлийн коронавирусний тархалттай холбоотой орон нутгийн түвшинд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед хүүхдэд ээлтэй, аюулгүй, эрсдэлгүй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж бодитой хувь нэмрээ оруулж буйд эдгээр 8 өрх талархал илэрхийллээ.

Энэ жилийн хувьд Дархан-Уул аймаг Залуучуудын хөгжлийг дэмжих жил, ажлын байрыг нэмэгдүүлэх жил, эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан цаашид өргөн хүрээнд хамтран ажиллана гэж төслийн багаас мэдээллээ.

Л.Отгонбаатар