"Ковид-19” халдвар тархсан улс, орнуудад зорчих нислэгийг цуцалсантай холбогдуулан ОХУ-аас дамжин эх орондоо ирж буй иргэд олон бий. Тэдгээр иргэд халдвар тархсан улсаас ирсэн бол шууд ажиглан тусгаарлах байранд байрлуулж байгаа. Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хуваан байрлуулж байгаа бөгөөд 03 дугаар сарын 12-ны шөнө Алтанбулаг боомтоор орж ирсэн 10 иргэнийг Дарханы ажиглан тусгаарлах байранд хүлээж авсан аж.
Ингэснээр Дархан-Уул аймгийн Халдвартын тасагт 9 иргэн, ажиглан тусгаарлах байранд 64 нийт 73 иргэн хяналтад байна. Иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй ажээ. Ажиглан тусгаарлах 3 байранд 3 эмч, 4 сувилагч, 4 үйлчлэгч, 4 тогооч нийт 15 ажилтан ажиллаж байна.
Л.Отгонбаатар