|

Дарханы зам дахиад нэг зун гацах уу?

 

Дарханы зам дахиад нэг зун гацах уу?

 

Дарханы замыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 17-нд хааж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Замыг хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд тав хувааж, таван компанид тендер зарласан. Нэгдүгээр багц, Баруун аймгууд руу явах уулзвараас Хармодотын даваа хүртэл 37.2 км авто зам. хоёрдугаар багц, Хар модотын даваанаас өргөн хүртэл 30 км нь хоёрдугаар багцад хамаарна.  гуравдугаар багц, Урьханаас Сүмбэр хүртэл. дөрөвдүгээр багц, Сүмбэрийн уулзвараас, Цайдамын хөндийг хүртэл 45 км зам. тавдугаар багц, Цайдамын хөндийгөөс Дархан хүртэл 30.5 км авто зам байх юм. Ингэснээр замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөхөөр болсон юм. Гэвч замын ажил төлөвлөсөн хугацаанд ашиглалтад ороогүйгээр барахгүй дахин хойшлох эрсдэл бий болоод байна. Замын ажил хойшилсон шалтгааныг салбарын сайд тайлбарлахдаа, "Хоёр, дөрөвдүгээр багцыг би анхнаасаа хэлж байсан. Энд их муу компани шалгарчээ. Үүнээс болоод хоёр, дөрөвдүгээр багц хуучин замаараа явах нөхцөл байдал үүссэн. Тэд надад тайлбарлахдаа зураг үзүүлэн "Маш их бороо орсон, ингэж түр зам үерт автсан, машин суусан, метр гаруй хэмжээтэй үерт автаж цаана нь далан сэтэлсэн учраас бид ажил хийж болоогүй” гэдэг. Энэ нэг үзүүлэлт мөн. Гэхдээ бусад нь тавиад байхад хоёр хэсэг дээр орсон компанийнхан тавихгүй байна гэдэг өөрсдийнх нь асуудал. Магадгүй арван нэгдүгээр сарын 1-нээс хойш энэ асуудлыг Азийн хөгжлийн банктай дахиж ярих шаардлага хэрэгцээ гарна. Би хоёр удаа энэхүү гүйцэтгэгчийг сольё гэдэг асуудлыг тавьсан. АХБ-ны захирлуудын зөвлөл хуралдах байх. Үүний дараа солих эсвэл дахин зарлах асуудал яг энэ хэсэг дээр гарна” гэж байв.

Ингээд замын ажил дахин энэ сард /2020.03/ эхэлж, зургаадугаар сард ашиглалтад орохыг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлсэн. Гэвч дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, Монгол Улс хилийн хориг тавьж, зарим төрлийн үйл ажиллагаандаа хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор Дарханы замын ажил хойшилж байна.  Учир нь "Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах 105 ажиллах хүчнийг чартер нислэгээр татаж авах талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан  мэдээлж байсан. Тэд Монголд ирэхээсээ өмнө буюу БНХАУ-д байхдаа шинэ коронавирусийн шинжилгээгээ өгч, Монголд ирээд хөдөлмөрлөх эрхээ авахаа төлөвлөөд байсан юм. Гэвч өнгөрсөн бямба гарагийн Улсын онцгой комиссын хуралдаанаар эдгээр иргэнийг авах хугацагаа хойшлуулсан юм. Түүнчлэн салбарын сайдын хэлснээр замын ажлыг гүйцэтгэх зарим компанийг сольж, дахин тендер зарлах санал гаргана гэсэн. Ингээд монголчууд Дарханы замыг үзэхгүй дараагийн зунтайгаа золгох нь тодорхой байгаа юм.

http://eagle.mn/r/70448