Нийт хээлтэгчийн 43,8 хувь буюу 72371 толгой мал төллөсөн аж. Үүнд: ингэ 6 толгой, гүү 678 толгой, үнээ 5249 толгой, хонь 39423 толгой, ямаа 27015 толгой тус тус төллөсөн байна. Харин аймгийн хэмжээнд нийт малын 0,04 хувь буюу 171 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Үүнд: адуу 20 толгой, үхэр 41 толгой, хонь 68 толгой, ямаа 42 толгой мал хорогдсон байна.