Тэгвэл үүнтэй үйлдлээрээ биш ч үйл явцаараа адил төстэй байж болох дахин нэг даргын асуудал нийгэмд өрнөж байна. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Зөв амьдрах ухаан” төвийн тэргүүн Г.Загдаа нарын утсаар ярьсан бичлэг ил болов. Тус бичлэгт Ж.Бямбадорж "Би өдөр бүр нэг хүнтэй ажиллах боломж байхгүй. Зарим үед гөлөгнүүдтэй гөлөг шиг ярьж байж ялдаг шүү дээ. Чи юу эс андах вэ” гэжээ. Жирийн нэг байгууллага биш Монгол Улсын иргэн бүрийн эрхийг хангаж, олон улсад төлөөлдөг байгууллагын дарга нь иргэдээ "гөлөг” хэмээн нэрлэж байгааг сонсох гунигтай байв. Үүнээс шалтгаалан ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржид хариуцлага хүлээлгэх асуудал төр засгийн хэмжээнд биш гэхэд нийгэмд яригдаж эхэлсэн нь үнэн. Гэтэл өчигдөр Ж.Бямбадорж энэ талаараа тайлбар өгсөн. Ингэхдээ "Гөлөг гэж ярьсан хэсэг бий. Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү дээ. Би Г.Загдаад "Бусадтай хүнлэг харилц” гэж хэлээд болохгүй байхаар нь "Зөөлөн харилц, хүн гөлгийг өхөөрддөг шүү дээ гэсэн” тайлбар хэлж байна. Ж.Бямбадорж дарга Д.Одбаярын нэгэн адил арьсаа хамгаалаад эхэлсэн. Муугаар бодоход ХЭҮК-ын даргын ажлаа өгдөг юм аа гэхэд ХЭҮК-ын гишүүнээр үлдэнэ л гэж зүтгэх байх даа, өмнөх жишгээр бол...
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин