|

МАН дарханд хэнийг СОЙХ вэ?

УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор улс төрийн намууд эвсэж нэгдэх, мөрийн хөтөлбөрөө батлуулах, нэр дэвшигчдээ тодруулах, зардал мөнгөө тооцох гээд хөл хөдөлгөөн ихтэй байна.

Хэдийгээр коронавирусийн халдвараас шалтгаалан зургаадугаар сард явагдах сонгуулийг хойшлуулах магадлалтай гэж таамаглаж байгаа ч нам хүчнүүд хийгээд нэр дэвшихийг горилж буй улс төрчид хэр хэрдээ бэлтгэлээ хангасаар байгаа. 

Хуулийн хугацаагаар тавдугаар сарын 20 гэхэд улс төрийн намууд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах ёстой хэдий ч зарим тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдээ товлож тохирсон сурагтай. Бидэнд ирсэн мэдээллээр Дархан-Уул аймгаас МАН-аас УИХ-д сонгогдсон гурван гишүүнээс гадна шинээр "Монголын төмөр зам”-аар овоглосон Б.Цэнгэл, уул уурхайн бодлого судлаач хэмээн танигдаж яваа Г.Дамдинням гэсэн залуучуудыг өрсөлдүүлэхээр сойж буй сурагтай.

Нэн тэргүүнд тавдугаар сард хуралдах намын бага хурлаас өмнө намын дотоод сунгаанд оролцуулж, судалгаагаар дээгүүрт орж ирсэн горилогчийг албан ёсоор нэр дэвшүүлэхээ намын удирдлага зарласан сурагтай. Дарханы сонгогчид ЖДҮ-д холбогдсон хийгээд олон жил гишүүнээр сонгогдсон улс төрчдийг хүлээж авахгүй гэж тооцвол шинэ хоёр кандитатад өрсөлдөөний хаалга нээгдэх нь тодорхой. Үйл явдал хэрхэн өрнөхийг л харж суух үлдлээ. 

TUR.MN